Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таеквондогоор хичээллэх залуусын тоо нэмэгдэж байна


Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын газрын  өсвөрийн цагдаагийн “Харцага дэвжээ”-ний нэрэмжит Олимпын таеквондогийн цомын төлөөх тэмцээн  өнгөрсөн өдрүүдэд  Спортын төв ордонд боллоо. Тус тэмцээнд Орхон, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өвөрхангай аймаг, Налайх дүүрэг, Хөтөл, Зүүнхараа сумын нийт 21 байгууллагын 200 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Тамирчид бага, өсвөр үе, насанд хүргэгчид гэсэн гурван насны ангиллаар өрсөлдсөн. Энэхүү тэмцээн нь 12 сард болох  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэл сургуулилт болж  байгаагаараа онцлогтой. “Монголын таеквондогийн холбоо” (МТХ) 2016 оноос эхлэн сар бүр таеквондогийн тэмцээнийг зохион байгуулдаг аж. Энэ спортоор хичээллэх залуусын тоо ч сүүлийн жилүүдэд нэмэгдэж, ур чадварын хувьд сайжирч байгаа. Энэ нь манай таеквондогийн тамирчид дэлхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилттай оролцдог болсонтой холбоотой. Тухайлбал, Үндэсний шигшээ багийн тамирчин П.Тэмүүжин  таеквондогийн  төрлөөр олимпын анхны эрхийг авч Риогийн  олимпод амжилттай оролцсон билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан