Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онгоцонд бөмбөг байгаа гэж мэдээлснийгээ тоглоом байсан гэжээ


Женевээс нисэх гэж байсан оросын агаарын тээврийн “Аэрофлот” компанийн онгоцонд бөмбөг байрлуулсан гэж нэгэн эрэгтэй цагдаагийнханд утсаар мэдээлэл өгчээ. Энэ сарын 13-нд хөөрөх байсан 2381 дүгээр рейсийн онгоцноос бүх зорчигчийг нь буулган шалгаж үзэхэд бөмбөг байсангүй. Нисэх буудлын терминалыг  ч бас нарийвчлан шалгажээ.

Утсаар мэдээлсэн эрийг саатуулан байцаахад “Зүгээр л тоглосон юм” гэсэн байна. Женевийн прокурорын газар худал мэдээлэл өгсөн эрд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. “Сэжигтэн мэдээллээ худал гэдгийг нотлоод зүгээр л тоглоом байсан гэсэн. Иймд түүнд эрүүгийн хэрэг үүсгээд байна” гэж прокурорын мэдээлэлд дурджээ. Худал мэдээлэл өгсөн эрийн нэрийг зарлаагүй ч оросын иргэн байсан гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан