Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ ба АНУ хоёрыг нэгдэхийг уриаллаа


Б.БАДРАЛ

НҮБ-ын Аюулгүй зөвлөлд аравдугаар сарын 13-нд болсон санал асуулгаар НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар Португалийн иргэн Антониу Гутерреш сонгогдсон юм. Шинээр сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш анхны мэдэгдэлдээ ОХУ ба АНУ хоёрыг нэгдэхийг уриаллаа.
Тэрээр “АНУ ба ОХУ нь энэ дэлхий дээр үнэмлэхгүй чухал хоёр улс гэдэг нь мэдээж. Би энэ хоёр улсыг болон бусад орныг эвлэлдэн нэгдэхийг ямагт дэмжих болно. Хэрэв энэ хоёр улс нэгдэж ойртвол бусдад жишээ татан үлдсэн санал зөрөлдөөнийг давж гарах боломжтой гэдэгт итгүүлэх асар их боломж бидэнд гарч ирнэ” гэжээ.
Антониу Гутерреш нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдохоос өмнө 1995-2002 онд Португалийн Засгийн газрыг тэргүүлж, 2005 оноос НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг хариуцсан Ерөнхий комиссарын албыг хашиж байсан юм. Тэрээр ахин нэг удаа таван жилийн хугацаатайгаар сонгогдох эрхтэйгээр сонгогдсон байна.

0 Сэтгэгдэл
Нэгдэх арай ч биш, эвлэрэх гэж гарчгаа зөв өг
наад үмхий Амеракчууддаа л сайн хэлж ойлгуул.Оросууд яахав ойлгоно.
Хамгийн их уншсан