Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үүдээ нээсэн “Горькийн” номын сан 50 мянга орчим номтой


БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1968 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 94 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын нийтийн нэгдүгээр номын санг А.М.Горькийн нэрэмжит болгосон байдаг. Уг зарлигт “Социалист, реализмын утга зохиолыг үүсгэн байгуулагч, пролетарын их зохиолч М.Горькийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор түүний төрсний 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын нийтийн нэгдүгээр номын санг М.Горькийн нэрэмжит болгосугай” хэмээн бичсэн байдаг билээ.
Энэ цагаас хойш үе үеийн уншигчдын дунд “Горькийн” нэрээрээ алдаршсан номын сан зургаан жилийн дараа дахин үүдээ нээж, уншигчдаа хүлээн авав. Анх 3000 орчим номтой, 20-иод суудал бүхий уншлагын танхим, нэг орон тоотой байгуулагдаж байсан энэ номын сан өнөөдөр 50 мянга орчим ном, хоёр уншлагын танхим, долоон хүний орон тоотой болж өргөжжээ. Нийслэлийн анхны нийтийн номын сан бөгөөд нийслэлийн хүн амыг номын сангийн үйлчилгээнд хамруулах, тэдний мэдээллийн хэрэгцээг хангахад томоохон үүргийг гүйцэтгэж байсан анхны нийтийн номын сан маань одоо их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Чингэлтэй дүүрэг дэх Нэгдүгээр салбарын номын сангийн статустайгаар үйл ажиллагаа явуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан