Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Мөнх Тэнгэр” баг Европын тэмцээнд оролцох нь

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулж “Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээ зохион байгуулж буй. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ОХУ-д сурч, амьдардаг монгол иргэдийн дунд “Элчин сайдын нэрэмжит” сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулжээ. Тэмцээнд нийт эрэгтэй найм, эмэгтэй найман баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин, өрсөлдсөн аж. Улмаар эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд шагналт гуравдугаар байрт ЭСЯ-ны баг, хоёрдугаар байрт “MIX” баг, тэргүүн байрт “Мөнх Тэнгэр” ТББ-ын “Мөнх Тэнгэр” баг шалгарсан байна. Харин эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд шагналт гуравдугаар байрт “ХАБА”-гийн баг, хоёрдугаар байрт Москвагийн эрчим хүчний их сургуулийн “МЭИ” баг, тэргүүн байрт “Мөнх Тэнгэр” ТББ-ын “Мөнх Тэнгэр” баг тус тус шалгарчээ. Тэмцээний үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б. Дэлгэрмаа “Энэ жилээс эхлэн тус тэмцээнийг жил бүр зохион байгуулж тэргүүн байр эзэлсэн багийг шилжин явах цомоор шагнаж, урамшуулна. Харин энэ удаагийн тэмцээнээс шалгарсан баг ирэх жил болох Монголын оюутан залуусын Европын тэмцээнд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан