Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШУА-ийг академич Д.Рэгдэл удирдана



Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ээлжит их чуулган болж өнгөрчээ. Энэхүү чуулганаараа ШУА-ийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулсан байна. Сонгуулийн дүнд нийт гишүүдийн олонхийн саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгчөөр
сонгогджээ. Тэрээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн байна.
1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг биохимич мэргэжлээр төгсч, 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ. Улмаар 2002 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон аж. Тэрээр ШУА-ийн Хими болон Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд лабораторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм.
Академич Д.Рэгдэл 1996 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан