Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргааш бүх нийтээрээ амарна


Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдын хурлын 2016 оны ээлжит сонгууль маргааш 07.00 цагаас 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15.212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14.489 нэр дэвшигч, бие даан 723 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Харин иргэдийг сонгуульд идэвхитэй оролцуулах үүднээс Сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах өдөр бүх нийтээрээ амрахаар хуульчилсан. Энэ дагуу маргааш томоохон худалдааны төв, захууд, их, дээд сургуулиу-д амрах юм. Мөн энэ өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвийг ажиллуулахгүй. Харин бүх нийтийн амралтын өдөр учраас маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан