"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Дэлхийн банк: УЦС-ын тендер зарласан гэдэг нь ташаа мэдээлэл
Монголын Орхон гол дээр усан байгуулах, Шүрэнгийн УЦС барих Техник эдийн засгийн үндэслэл болон байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний тендерийг зарласан гэж Олон улсын байгаль хамгаалах “Хил хязгааргүй ус” нийгэмлэгийн идэвхтнүүд ташаа мэдээлэл тараалаа гэж Дэлхийн банк мэдэгдлээ хэмээн baikal.mk.ru сайтад бичжээ.
Байгаль хамгаалах дээрх байгууллагын оросын талын зохицуулагч Александр Колотов болон нийгэмлэгээс хүргүүлсэн захидлын хариуд Дэлхийн банк тендер зарлаагүй, зөвхөн тендерт оролцохыг хүсэгчдэд боломж олгох үүднээс зар тараасан юм гэсэн хариу ирүүлсэн гэсэн байна.
Дэлхийн банкнаас “Хил хязгааргүй ус” нийгэмлэгт ирүүлсэн захидалд “Бид орон нутгийн ард иргэдийн саналыг авч, энэ чухал асуудалд аль болох тусгахыг хичээнэ. Саяхан бид оросын засгийн газраас ийм санал асуулга явуулах зөвшөөрөл авсан, одоо бэлтгэлийг нь хангаж байна. Үүн дотор энэ төслийн тухай товч танилцуулга зэрэг гарын авлага материалыг орос хэл дээр орчуулан бэлтгэж байна” гэжээ.
“МК Байкал”-ын мэдээлснээр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской бас Сэлэнгэ мөрөн дээр Шүрэнгийн УЦС барих, Орхон гол дээр усан байгуулах Техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний тендерийг зарлахдаа энэ төслийн талаар нутгийн иргэдийн саналыг авсны дараа зарлана гэсэн тохиролцоогоо зөрчлөө хэмээн Дэлхийн банкийг буруутган захидал бичиж энэ бүхнээ тодруулахыг хүссэн юм.

0 Сэтгэгдэл