Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАХН-ынхан ам нээв


Б.БИЛГҮҮН

УИХ-ын 47-р тойрог буюу Орхон аймагт нэр дэвшсэн О.Баасанхүү УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь МАХН-ын нүүрийг тахлах УИХ дахь ганцхан суудал нь болсон. Ингэснээр тус намын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой болж, энэ нам гуравдагч хүчин гэж нэрлэгдэж байна.
Хэдийгээр хуульч мэргэжил­тэй О.Баасанхүү хамгийн чухалд тооцогддог УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд ороогүй нь энэ намын бодлого ганцхан гишүүнээр дамжин хэрэгжих боломжгүй гэдгийг илтгэх болсон ч “ганц дайчин ганцаардахгүй” гэдэг шиг О.Баасанхүү олны анхаарал татсан асуудлаас хоцорч байсангүй. “Эрдэнэт” үйлдвэрийг Ц.Нямдорж гишүүнээс дутахааргүй өмгөөлдөг тэрээр тус үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох санал гаргаж, дэмжүүлсэн. Өдгөө ч энэ үйлдвэртэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт хандан хэд, хэдэн шаардлага тавьж байгаа гэдгээ хэллээ.

УИХ-аас ажлын хэсэг гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг батлах, 1990 оноос хойш өнөөдрийг хүртэлх “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан үе, үеийн удирдлагуудыг хууль, хяналтын байгууллагуудаас шалгах хэрэгтэй гэж тэрээр үзэж байгаа юм байна. Мөн “Эрдэнэт”-ийн “Хөгжлийн сан” гээчийг байгуулж, тус үйлдвэрийн төсөвт өгдөг татвараас тодорхой хувийг төвлөрүүлэх шив шинэ санаачилга гаргасан нь Орхон аймгийн иргэдийг аливаа эрсдэлээс хамгаалагдахад чиглэгдэж байгаа гэнэ. Харин түүнийг ийн ярих зуур тус намын төлөөллүүд МАХН Засгийн газарт үнэлгээ өгч, дүн шинжилгээ хийсэн талаар ярьсан юм.

Тэд сөрөг хүчний адил Засгийн газарт муу үнэлгээ өгчээ. Бүр “шийдвэр гаргах түвшинд хэдэн асуудал шийдсэнээс өөр дорвитой ажлыг эрээд, эрээд олсонгүй” гэж тус намын гишүүн Ц.Шаравдорж хэлэв. Түүний хамтаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Н.Удвал болон А.Даваасүрэн нар намаа төлөөлж, мэдээлэл хийсэн бөгөөд тэд МАН-ынхан Эрүүгийн хуулийн шинэчлэлийг нэг жилээр гацаасан нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэснийх гэлээ. Мөн Засгийн газрын өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлыг МАН-ын мөрийн хөтөлбөртэй харьцуулж үзээд дараах дүгнэлтийг гаргажээ.

МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж: МАН-ын амласан амлалттай харьцуулж Засгийн газрын 100 хоногт дүгнэлт хийлээ. МАН-ын амлалтад олон хүн итгэсэн. Сонгогчдын саналыг авсан томоохон амлалтын нэг нь “Мэргэжлийн” Засгийн газар байгуулах амлалт байсан. Гэтэл өнөөдөр яруу найрагч, Монголын Морин Спорт Уяачдын Холбоо, авто механикч, хуулийн сургуулийн орой ангийг дөнгөж төгссөн хүн, бизнесийн компанийн захирал, математикийн багш гэх мэт хүмүүс Засгийн газрыг бүрдүүлж байна. Гэтэл улсын эдийн засаг туйлын хүнд байна.
Тиймээс санхүү, эдийн засгийн өндөр мэргэжилтэй хүн төрийн бодлого хэрэгжүүлэх ёстой. Мөн тэд “Давхар дээл”-нээс татгалзана гэж амласан. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын найман гишүүн “давхар дээл”-тэй байна.

МАХН-ын гишүүн А.Даваасүрэн:
“Төгрөгийн ханш 300 гаруй төгрөгөөр суларсан. Зургадугаар сарын дундуур нэг ам.доллар 1964 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2280 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байна. Мөн төсвийн алдагдлыг нөхөхдөө гадаад, дотоодоос зээл авч, алдагдлыг нөхөхгүй гэж амласан. Гэтэл олон улсын валютын сангийн “Standby” хөтөлбөрт хамрагдахаар ярьж байгаа гэсэн мэдээлэл цацагдах болсон. Энэ хөтөлбөр шүүмжлэл дагуулдаг. Машинаар жишээлбэл, би автомашин жолоодож чадахгүй нь гэж хэлээд жолоогоо гадаадын хүнд өгч байгаатай адилхан. Хэрвээ энэ хөтөлбөр хэрэгжих юм бол татвар нэмэгдэж, цалин, тэтгэвэр, тэтгэмж танагдана. Төсвийн хүрээнд санхүүждэг нийгмийн шинж чанартай хөтөлбөр зогсдог. Ингэснээр цаашид бослого үймээн самуун дэгдэх аюултай. Үүний хажуугаар Хятадаас дөрвөн тэрбум ам.долларын зээл авна гэсэн мэдээлэл байна. Энэ өрийг юунд зарцуулах нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан