Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Бямбацогт “Эрдэнэт”-ийн асуудлыг шалгуулахаар АТГ-т ханджээ


“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын компани оросын аж ахуйн нэгжээс худалдан авсан  асуудлыг шалгуулж тогтоолгохоор Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнгөрсөн даваа гарагт  Авлигатай тэмцэх газарт хандаж холбогдох материалыг шилжүүлжээ.
Уг албан тоотод "Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих "Ростек" улсын корпорацийн "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Монголросцветмет" ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан шийдвэр гаргуулсан эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх байдлыг шалгуулж тогтоолгохоор материалыг шилжүүллээ" гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан