Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Археологчид Хеопсын цац суварганд байсан хоёр ч нууц өрөө олжээ


Египетийн цац суваргыг бүтцийн зургийг хуулбарлах аргаар гаргаж байхдаа  олон улсын ScanPyramids төслийн хэсэг эрдэмтэн Хеопсын алдарт цац суварга дотор үл мэдэгдэх хоёр ч нууц тасалгаа байхыг олсноо зарлалаа.
Франц, Египетийн хамтарсан судлаачид пирамидыг радиографикийн аргаар хувилан зургийг нь гаргаж байх явцдаа өмнө нь огт мэдэгдээгүй байсан энэ хоёр тасалгааг олсон гэдгийг Египетийн эртний түүхийн яам баталсан байна.

Тасалгааны нэг нь цац суваргын хойд хэсэгт, нөгөө нь зүүн өмнөд хэсэгт нь байжээ. Хоёулаа хонгил хэлбэртэй энэ хоёр тасалгаа өөр хоорондоо холбоотой эсэхийг одоогоор тодруулаагүй байгаа гэнэ.

2015 оны аравдугаар сард эхэлсэн цац суваргын зургийг хуулбарлан гаргах энэ төслийн явцад эрдэмтэд Хелпс, Хефрен, Гизе болон Ломан, Розовой суваргуудын дотоод байдал, тасалгаануудын зургийг термограф болон радиограф, 3D аргын тусламжтай үйлдэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан