Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгуулийн ирц улсын хэмжээнд хангалтгүй байна


Сум дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн ирц туйлын хангалтгүй байна. Өдрийн 12,00 цагийн байдлаар улсын хэмжээнд нэрсийн ижагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 16,8 хувь нь саналаа өгөөд байгаа бол хөдөө аймгуудын сонгочдын ирц 19,8, нийслэл хотод 12,9 хувь байна.

Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын явцын тухай дараагийн дүнг 17,00 цагт нэгтгэн нийтэд мэдээлнэ.

Санал хураах энэ өдрийг  улсын хэмжээнд амралтын өдөр болгон зарлаж, нийслэл хотод томоохон худалдааны төв, захуудыг амраан иргэдийг саналаа өгөхөд нь дэмжлэг болгож нийтийн тээврийг ажлын өдрийн хуваариар явуулан их багтаамжийн 921, бага оврын 22 нийт 943 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилж байгаа юм.
Санал хураах ажиллагаа оройн 22,00 цагт дуусгавар болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан