Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөговьчууд тулгамдсан асуудлаа Шадар сайдад танилцуулав

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Очирбат тэргүүтэй ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллах үеэр тус аймгийн удирдлагууд тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг хөндлөө.

1.    Уул уурхай хөгжиж хөдөлгөөнт ам ихсэж буйтай холбоотой иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, Даланзадгад суманд баригдаж буй Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн барилгыг барьж ашиглалтад оруулах, төсөв, орон тоог шаардлагатай хэмжээнд хүргэх
2.    Гашуун сухайтын хилийн боомтыг төмөр замтай уялдуулан хөгжүүлэх, худалдаа эрхлэх бүхий л  боломж бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ хил орчмын бүтээн байгуулалт болон тэнд ажиллаж амьдарч буй төрийн албан хаагчид, иргэдийн амьдрах орчныг сайжруулах
3.    Баруун сумдын цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөх, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох
4.    Улаанбаатар-Цогтцэций-Гашуун сухайт чиглэлийн босоо тэнхлэгийн 59,6 км хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтад оруулах зэрэг Өмнөговь аймагт тулгамдаж буй томоохон асуудлуудыг ажлын хэсэгт танилцууллаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр Өмнөговьчуудад эдийн засаг, нийгмийн томоохон дэвшил бий болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан