Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Завхан аймагт 4,1 магнитутын газар хөдөлжээ


Завхан аймгийн Идэр сумын төвөөс зүүн урд зүгт 37 километрт /У-47094/00//, Ө-97066/00/ газар хөдөлсөн байна. Тодруулбал, Газар хөдлөлт аравдугаар сарын 17-ны өдрийн 03:10:28 цагт 4.1 магнитутын хүчтэй хөдөлснийг Одон орон, геофизик судалгааны төвөөс мэдээлэв. Харин тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мэндбаяраас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэсэн мэдээллийг өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан