Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх санал хүргүүллээ


УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийг хэлэлцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлжээ. Төсвийн төслийг хэлэлцэхдээ дараахь таван саналыг харгалзан үзэхийг анхааруулсан байна.

1.    Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтийг ирэх оноос эхлүүлэх. Эхний ээлжид таван тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах

2.    Аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох улсын төсөв, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлгийг өмнөх хүрсэн түвшингээс бууруулахгүй байх. Зохих эх үүсвэрийг Сангийн сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах

3.    Өндөр насны тэтгэвэрт гарч буй багш, эмч, цэргийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмж 36 сар байх, энэхүү тэтгэмжийг тооцох аргачлалыг хэвээр хадгалж, өмнөх жилүүдийн түвшингээс бууруулахгүй байх. 2017 оны төсөвт бүрэн хэмжээгээр нь эх үүсвэрийг тусгах

4.    МСҮТ-үүдийн хувьсах болон хичээл, практикийн зардлын төсвийг нэг суралцагчид ногдох нормативаар тооцон өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр олгоход 1,9 тэрбум төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад сар бүр олгодог тэтгэлгийг үргэжлүүлэхэд зориулан 30 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад тус тус нэмж тусгах

5.    Гадаадын их, дээд сургуулиуд, үүний дотор олон улсын тэргүүлэх 20 сургуульд суралцагчдын зардал, тэтгэлгийг цаашид үргэлжлүүлэн олгох, холбогдох 12 тэрбум төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах зэрэг болно.

Эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдол бүхий Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжих хугацааг таван жилээр хойшлуулсан, бусад хуулиудын төслийг хууль санаачлагчид нь буцаасан, эсвэл хэлэлцэх хугацааг нь хойшлуулсан зэрэг шийдвэрүүдээ эргэн харж шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Тус саналуудыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.12 дахь хэсгийг баримтлан нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалгаж, шийдвэрлүүлж өгнө үү хэмээн уламжилжээ.

0 Сэтгэгдэл
эхлэд тэр оюутолгойгоо яаж ямар арга замаар хэдэн хүн нийлж монголд ашиггүй гэрээ хэлэлцээр байгуулж 3 сая хүнийг өнөөдөр ийм байдалтай амьдруулаад байгаа талаараа яривал яасан юм бэ үнэхээр хулгайлж хуйвалдаж идсэн хүмүүс байгаа бол шалгуулаач тэгээд дараа нь өөр асуудлууд яривал их л талархах байна даа
тэр их мөнгө хаа баыйна аа идэж уухаас өмнө сайн хянахгүй яасан юм бэ тэгээд ч тэр хүүхэд харна гэдэг чинь аймаар бизнес ямар бохир заваан хүмүүс хүний хүзүхдэд юу ч идүүлж уулгаж байгааг хэн мэдлээ яаж ч яриад том цэцэрлэг байх хэрэгтэй хариуцлага хүлээдэг
iim bayan oron mortloo iim yaduu amidruulj bgaag yu gej heleh ve dee
энэ худлаа хуцахаас өөрийг хийж чадах биш
Хамгийн их уншсан