Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нобелийн мэндэлсэн өдөр

Дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн санг үндэслэгч, бизнесмэн, химич, тэсрэх бодис болон дарийг зохиогч Альфред Бернард Нобель Стокгольм хотноо 1833 оны энэ өдөр мэндэлжээ. Бага насаа Санкт-Петербургт өнгөрөөсөн хэдий ч гэр бүлийнх нь бизнес дампуурснаас үүдэн Шведэд амьдрах болсон байна. Тэрээр нитроглицерин гэх тэсрэх бодисыг ихэд сонирхдог байсан бөгөөд түүнийгээ оролцоотойгоор тусгай бодис бүтээн, түүнийг 1867 онд динамит нэрээр бүртгүүлсэн байна. Францын Засгийн газрын зөвшөөрлөөр динамитын заводыг Францад, дараа нь Герман, Англид нээжээ. Нобелийг 1888 онд нас барсан гэж сэтгүүлчид алдаа гарган нийтэлсний дараа түүнийг “Цусан дээр боссон саятан”, “Дэлбэрдэг үхлийн наймаачин” гэх мэтээр бичих болсон нь түүнд их нөлөөлсөн гэдэг. Тиймээс хүн төрөлхтний түүхэнд дэлхийн хэмжээний хорлолтоор үлдэхгүйн тулд 1895 онд гэрээслэлээ бичин шинжлэх ухааны хөгжилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсан хүнийг шагнаж байх шагналыг бий болгоход асар их хөрөнгө гэрээслэн үлдээжээ. Тэр үед Нобелийн сангийн хөрөнгө 31 сая крон байсан аж. Альфред Нобель 1896 оны арванхоёрдугаар сарын 10-нд Италид нас барсан билээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан