Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Бурмаа: Вирусээс бүрэн хамгаалах вакцин гэж байхгүй


Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе эхэлж байгаа энэ үед томуугийн эсрэг вакциныг хаана хэрхэн хийх талаар ХӨСҮТ-ын томуугийн нэгжийн дарга, анагаах ухааны доктор А.Бурмаагаас тодрууллаа.

-Энэ жил улсын хэмжээнд хэдэн хүнд хаана томуугийн вакцин хийхээр төлөвлөөд байна вэ?
-Томуугийн вакцин хийлгэснээр эрсдэлтэй бүлгийн хүмүүс тухайлбал, бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүн  мөн жирэмсэн эхчүүд  томууны хүндрэлээс сэргийлж чадна гэсэн үг. Ялангуяа уушгины хатгаанаас вакцинаар хамгаална гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэдээс вакцин хийлгэсэн ч ханиад хүрчихлээ гэсэн гомдол их ирдэг. Тухайн өвчний вакцин хийнэ гэдэг вирус нь дарагдаж байдаг гэсэн үг. Томуугийн вирусээс гадна ханиалгах, халуурах гэх мэт адилхан нөлөө үзүүлдэг амьсгалын замын цочмог халдвар үүсгэдэг  олон вирус бий. Энэ вирусээр  өвдөх юм бол дээрх шинж тэмдэг  мөн адил илэрдэг. 200 гаруй вирусээс бүрэн хамгаалсан вакцин байдаггүй. Ямар нэг халдварт өвчний эсрэг вакцин хийлгэхэд насан туршийн дархлаа тогтдог. Тэгвэл томуугийн эсрэг жил бүр вакцин хийлгэснээр тухайн жилд хүн амыг өвчлүүлж байгаа вирусын гаралтай өвчнөөс сэргийлэх хүндрэхээс хамгаална гэсэн үг.

-Ямар төрлийн вак­циныг хаанаас оруулж ирэх вэ. Хэдэн төгрөгийн үнэтэй байх бол?
-ХӨСҮТ АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв гэж томоохон байгууллагатай 2010-2014 онд томуугийн тандалтын тогтолцоог байгуулах нөхцөлийг хоёр удаа таван жилийн хугацаатайгаар хэрэгжүүлсэн. Энэ тогтолцоо сайн болсон улс орнуудад АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв зуучилж үнэ төлбөргүй 45 мянган хүний вакцин арваннэгдүгээр сарын эхээр оруулж ирнэ. Засгийн газраас үнэ төлбөртэй авах захиалга өгсөн. Сүүлийн жилүүдэд ДЭМБ-аас жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулах асуудлыг түлхүү хэлэлцэж байгаа. Мөн жилээс жилд бага насны хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг үе шаттай хийж нэмэгдүүлэхээр ярьж байна. Эхний ээлжинд орж ирж байгаа 45 мянган вакцин үнэгүй өгнө. Үүний дараа орж ирэх 30 гаруй мянган вакциныг сайн дурын үндсэн дээр хүмүүс төлбөрөө төлөөд хийлгэж болох юм. Мөн эмнэлгийн зүгээс эрсдэлтэй бүлгийн хүмүүст хийнэ. Үнийн хувьд ямар үйлдвэрээс оруулж ирж байгаагаас шалтгаалах ч ойролцоогоор 15000 төгрөг байна байх болов уу.

-Өрхийн эрүүл мэндийн төвөөр хийлгэх боломжтой юу?
-Олныг хамарсан нийтээр хийх вакцин ороод ирэх юм бол Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч нараар хийлгэнэ. Ер нь, томуугийн вакциныг зургаан сараас дээш бүх насныхан хийлгэх ёстой. АНУ болохоор зургаан сартайгаас дээш бүх хүмүүс вакцинд хамрагдах ёстой гэсэн зарчим баримталдаг юм билээ. Манайд болохоор вакцин үнэтэй орж ирдэг болохоор тэр бүр хүн бүрийг хамруулаад байх боломжгүй. Тиймээс хамгийн түрүүнд эрсдэлтэй бүлгийнхнээ хамруулдаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан