Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орлого нь буусан ч хөрөнгө нь өссөөр

Орлого нь буусан ч хөрөнгө нь өссөөр УИХ-ын дарга М.Энхболдын ХОМ-ыг 2013 онтой нь харьцуулбал орлого нь 43 сая 926 мянга байснаа 39 сая 573 мянга болон буурсан бол гэр бүлийн гишүүдийн орлого 22 саяас 32 сая болон өсчээ.
Орон сууцны хувьд 2013 онд 2 байртай 948 саяар үнэлж байсан бол 2015 онд хоёр байраа 1 тэрбум 108 саяар үнэлсэн байна. Машины хувьд Ланд 200-гаа солиогүй ч бензээ S320 байсныг S350L болгож сольсноор үнэлгээ нь 110 саяас 145 сая болж өссөн байна.

Хоёр жилийн өмнө 250 адуу, хурдан удмын 50 адуутай байсан бол өнөөдөр 300 адуу, хурдан удмын 60 адуутай болсон гэнэ. Мал юм хойно өсөлгүй яахав. Ингэснээр мал нь 150 саяар өндөр үнэлэгдэх болж. Үнэт эдлэлээ 2 жилийн өмнө 190 саяар үнэлж байсан бол өдгөө 100 саяар өсч 290 саяар үнэлсэн байна. Хадгаламж нь 60 саяар нэмэгдсэн ч компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт буюу хувьцаанууд нь ганц ч ширхэгээр нэмэгдээгүй аж.





0 Сэтгэгдэл
хөдөлмөрлөж олсон хөлс нь шүү дээ
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан