Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үсээ засуулбал эд эдлэл, идээ ундаа олно

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 22, Бямба гараг. Билгийн тооллын Намрын адаг шар нохой сарын 22.Есөн улаан мэнгэтэй Улаагчин үхэр өдөр

Энэ  өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан