Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлд Багачуудын музей үүдээ нээнэ


Нийслэл Улаанбаатарт өнөөдөр хүүхдэд зориулсан “Багачуудын музей” үүдээ нээнэ. Ихэнх музейд үзмэрт гар хүрч болохгүй, шуугилдаж болохгүй гэдэг бол энэ музейд үзмэр эд зүйлийг нь сонирхохын нь зэрэгцээ хүүхдүүд хөгжилдөж, тоглож таавараа байж болох юм байна. 

“Хүүхдэд зориулсан музей гэдэг бол гол зорилго нь хүүхдийн сургах, хүмүүжүүлэх зориулалттай. Бусад музейнүүдээс ялгаатай нь энд хүүхдүүд чөлөөтэй байж танин мэдэж, хөгжилдөж байх болно” гэж музейн ажилтан хатагтай Т.Оюунтүлхүүр хэлж байна. Музейн хамгийн эхний цогц үзмэр бол “Барилгачин багачууд” байж эндээс хүүхдүд барилгачны мэргэжлийн талаар мэдэж авч, барилгачид юу хийдэг, яаж ажилладгийг мэдэж, бас өөрсдөө туршиж болох гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан