Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ний бэлгэ тэмдгээр чоно шалгарав


2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлгэ тэмдэг шалгаруулах ёслол болж хөгжилтэй чоно энэ тэмцээний бэлгэ тэмдгээр шалгарчээ.

Есдүгээр сарын 23-нд эхэлсэн Бэлгэ тэмдэг шалгаруулах санал асуулгад бараг нэг сая хүн оролцсоны дүнг Оросын телевизийн нэгдүгээр сувгийн “Вечерний Ургант” хөтөлбөрөөр зарласан байна.

Санал асуулгад оролцсон хүмүүсийн 52 хувь нь хөгжилтэй чоныг дэмжжээ. Чонотой хамт энэ тэмцээний бэлгэ тэмдэгт Бар, Муур өрсөлдсөн юм.
Хөгжилтэй чоныг энэ тэмцээний бэлгэ тэмдэг болгох загварыг Омскийн зураач оюутан Екатерина Бочарова гаргасан юм байна.

Санал асуулгад оролцсон алдартнууд ч чоныг дэмжичгээсэн гэдгийг телевизээр зарлаж байсан юм. Энд Хорватын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Звонимир Бобан, бразилийн Рональдо, ОХУ-ын Спорт, аялал жуулчлалын сайд Виталий Мутко нар хөгжилтэй чоныг дэмжжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан