"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Телевизийн хөтлөгч эфирээр “Би ч бас хүн алж л байсан” гээд хэлчихэж
Оросын телевизийн “Первый канал” сувгийн хөтлөгч Антон Шейнин өөрийн “Цаг хугацаа харуулна” гэдэг хөтөлбөрөөрөө Донецкийн бүгд найрамдах улсын босогчдын командагч Моторолын амийг хөнөөсөн хэргийн талаар чөлөөт ярилцлага явуулж байхдаа ийм сонин мэдэгдэл хийсэн байна.
Студид Мотороло хочтой Арсений Павловын амийг хөнөөсөн асуудлаар ярьж байхад найруулагч, продюссер Григорий Амнуэль хүмүүсийн үхэлд хэн буруутай, амь үрэгдэгсдэд баатар цол өгөх төдий нь хангалттай зүйл биш гэж саналаа хэлжээ. Хариуд нь Артем Шейнин “би өөрөө ч хүн алж л байсан, “хүмүүстэй энэ талаар энгийн тайван ярьж чадна” гэсэн байна.
“Би алж байсан, тэгээд цаашаа яах вэ. Та жишээлбэл зүгээр л суугаад надтай ярьж байгаа биз дээ. Олон хүний хувьд би бол хууль ёсных шүү дээ” гэсэн байна.
Артем Шейнин 1984-1986 онд Афганистанд алба хааж байсан. Дараа нь тэрээр энэ тухайгаа “Би эргэж ирсэн, азтай хүн”, “Десантын дайрах бригад. Санаанд оромгүй Афганистан” зэрэг ном гаргаж байлдааны ажиллагаанд оролцож байсан тухайгаа бичсэн юм.

0 Сэтгэгдэл