Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-д хууль бус ажил хийхгүй байхыг санууллаа

Социалист нийгмийг халсан ардчилсан хувьсгал ялснаас хойш төрийн эрх барих дээд байгууллагын түшээдийг ард түмэн сонгодог болсон. Өдгөө зургаа дахь сонгуулийнхаа ард гарч, эцсийн үр дүнг нь хүлээж сууна, монголчууд. Сонгуулийн төв байгууллага аль тойрогт хэн ялж, намын жагсаалтаар хэчнээн нь орохыг Ерөнхийлөгчид мэдүүлэх ёстой. Энэ хугацаа ч ойртсоор. Юутай ч урьдчилсан мэдээгээр АН парламент дахь олонхи болох нь ойлгомжтой байна. Тиймээс Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газраа эмхлэн байгуулах юм. Гэхдээ дангаар бус аль нэг нам, эвсэлтэй хамтрах шаардлага тулгарч буй. Учир нь, тэд үнэмлэхүй ялалт авч чадаагүй. Парламентыг бүрдүүлэх 76 гишүүний 39 суудлаас дээш байж дангаар засаг атгаж, төрийн жолоог залах эрхтэй болдог. Харин тус нам 31-32 суудал эзлэх тул УИХ-д суудал авсан улс төрийн хүчнүүдийн аль нэгтэй хамтрахаас өөр гарцгүй болоод байна. Өчигдөр АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, гишүүн З.Энхболд, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд уг хурал дээр “Удахгүй бүрэн эрх нь өндөрлөх Засгийн газар хуульд нийцэхгүй ажил хийж байна. Бүрэн эрхээ дуусгавар болохоос өмнө амжиж тусгай зөвшөөрөл, албан тушаалын сэлгээ хийж эхэллээ. Тиймээс энэ мэт хууль зөрчсөн үйлдэл хийхгүй байх хэрэгтэй” гэсэн юм. Мөн төмөр зам барих, бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар Төрийн банкинд байршуулсан мөнгийг амлалтаа биелүүлэх зорилгоор иргэдэд тарааж байгаа аж. Сонгууль болж дууссанаас хойш маш олон тендер зарлан, компаниудад лиценз өгөх, жижиг томилгоо хийх зэргээр ардын намтангууд ажиллаж эхэлсэн байна. Үлдсэн цөөн хоногт эрхээ ханатал эдлэхээр шийдсэн МАН-ынхны дээрх үйлдэл хэрээс хэтэрч байгаа бололтой. Тиймээс цаашид элдэв зүйл хийхгүй байхыг МАН-д анхаарууллаа. Ерөнхийдөө МАН-ынхан албан тушаалаасаа унахаас өмнө найрааны ажлаа дуусгахаар шийдсэн бололтой. Харин үүнд нь АН тийм ч таатай хандахгүй байгаа ажээ. Арга ч үгүй биз төр засгийг өөрийн эрх ашгийн үүднээс ашиглана гэдэг байж болохгүй явдал.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан