Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарчээ
Олимпын бамбар асаж, Парис хүрэх аялалдаа гарлаа
ЗГ: Ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцны талаар хэлэлцэнэ
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ
НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно
Улаанбаатарт 13 градус дулаан байна
Монголбанк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав
Хятад сансрын нисэгчид харь гаригийнхантай уулзана гэж найдаж байна
Хятадын сансрын жолоодлогот "Шэньчжоу-11” хөлгийн багийн хоёр гишүүний нэг Чэнь Дун “одоохондоо харь гаригийнхныг олж хараагүй л байна, гэхдээ уулзана гэдэгтээ итгэлтэй байна” гэж мэдэгджээ.
Хятад улс өнгөрсөн даваа гарагт Өвөр монголын говь дахь сансрын "Цзюцюань" буудлаас өөрийн сансрын жолоодлогот "Шэньчжоу-11" хөлгийг амжилттай хөөргөсөн юм. "Чанчжэн-2F" зөөгч пуужингийн тусламжтай хөөргөсөн хөлгийг сансрын нисэгч Цзин Хайпэн даргалж түүний хамтрагчаар Чэнь Дун нисч яваа юм.
Сансрын хоёр нисэгч нислэгийг удирдах төвд өөрсдийн ажил, амьдрал, эрүүл мэндийн талаар мэдээлэхийн зэрэгцээ Синьхуа агентлагийн сурвалжлагчийн үүрэг гүйцэтгэж шинэ шинэ мэдээлэл текстээр, дүрс болон дууны бичлэгээр дамжуулж байгаа юм.
“Хятадын нэг сурагч биднийг харь гаригийнхныг олж харав уу гэж асуусан. Одоохондоо хараахан хараагүй л байна, гэхдээ харна гэж найдаж байна” гэж Чэнь Дун нисэгч Синьхуа агентлагт зориулж бичжээ.
Багийн ахлагч Зян Хайпиний хувьд сансарт гурав дахь удаагаа нисч байгаа, хамгийн анх 2008 оны есдүгээр сарын 25-нд нисч байж. Харин Чэнь Дуны хувьд сансарт анх удаага нисч байгаа нь энэ. Тэд энэ удаа сансарт шинжлэх ухаан, анагаах ухааны олон туршилт хийх юм.

0 Сэтгэгдэл