Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Англи хэлний бүх дүрэм монгол хэл дээр

Хэлтэй бол хөлтэй гэдэг. Хүссэндээ хүртэл сайхан амьдрахад тань юу дутагдаж байна вэ? Санасандаа хүртэл амжилт гаргахад тань юу үгүйлэгдэж байна вэ? Энэ бол мэдээж гадаад хэлний боловсрол юм. Бид танд Англи хэлний дүрмийг бие дааж сурах цуврал хичээлийг хүргэж байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр та энэхүү материалийг ашиглаад сайн оролдоод байвал англи хэлийг маш сайн хурдан хугацаанд сурах боломжтой шүү. Амжилт хүсье.

Үндсэн хэсэг-Ерөнхий  англи хэлний хичээл-Анхан шат

1. To be- Am/Is/Are (To be үйл үг ) дасгалтай.​​

2. Greetings (мэндчилгээ) дасгалтай

3. Хүн болон газар нутаг заасан тэмдэг нэрс (дасгалтай)

4. Alphate-Цагаан толгой (дасгалтай)

5. About people- Хүмүүсийн тухай (дасгалтай)

6. Одоо үргэлжлэх цагийн зөвшөөрсөн хэлбэр- I am doing (дасгалтай)

7. Одоо үргэлжлэх цагийн  үгүйсгэсэн хэлбэр- I am not doing (дасгалтай)

8. Одоо үргэлжлэх цагийн асуух хэлбэр- Am I doing? (дасгалтай)

9. Colour (өнгө) дасгалтай

10. Энгийн одоо цагийн зөвшөөрсөн хэлбэр-I do (дасгалтай)

To be-Am/Is/Are (To be үйл үг)

To be үйл үг нь англи хэлний хамгийн түгээмэл хэрэглэгддэг үйл үг юм. Энэ нь туслах ба гол үйл үг болон хэрэглэгдэж болно. Бараг бүх үйл үгнүүд ямар нэг төрлийн үйл хөдлөлийг илэрхийлж байдаг бол To be үйл үг нь дангаараа хэрэглэгдэж байгаа тохиолдолд ихэвчлэн нөхцөл байдлыг илэрхийлэхэд ашиглагдана. Энэ үйл үг хүн, юмс, үзэгдлийг тодорхойлж хэлэхэд мөн харилцаа, сэтгэлийн хөдөлгөөн зэргийг илэрхийлдэг. Маш энгийнээр тодорхойлвол одоо цаг дээр:

1. Мэдээллийн шинжтэй I am a doctor.
That is a car.
They are students

2. Шинж тэмдэгийн чанартай She is beautiful.
My grandmother is very old. Richy is rich.

3. Байрлал заасан гэсэн утгуудыг илэрхийлдэг The key is under the table.
There is a tree behind our house.

To be үйл үг ганц ба олон тоон дээр хувирч хэрэглэгддэг

Ганц тоо


Олон тоо


I

am

You

are

You

are

We

are

He/She/It

is

They

are

Am/Is/Are

Асуулт

Зөвшөөрсөн өгүүлбэр +

Үгүйсгэсэн өгүүлбэр -

Ганц тоо

Бичгийн хэлбэр

Ярианы товчилсон хэлбэр

Бичгийн хэлбэр

Ярианы товчилсон хэлбэр

Am I?

I am

I`m

I am not

I`m not

Are you?

You are

You`re

You are not

You`re not эсвэл You aren`t

Is he? Is she? Is it?

He is She is It is

He`s She`s It`s

He is not She is not It is not

He isn`t She isn`t It isn`tэсвэл

He`s not She`s not It`s not

Олон тоо





Are we?

We are

We`re

We are not

We aren`t эсвэл We`re not

Are you?

You are

You`re

You are not

You`re not эсвэл You aren`t

Are they?

They are

They`re

They are not

They aren`t эсвэл They`re not

 


Am/Are

Is

Нэр үгтэй

Are you an English teacher? Та англи хэлний багш уу?

Mr.Bean is an English teacher. Бэн бол англи хэлний багш.

Тэмдэг нэртэй

I`m tired. Би ядарч байна.

She`s English. Тэр бол англи хүн.

Байрлал болонцаг хугацааг тайлбарлахад

They`re at home. Тэд гэртээ байгаа.

It`s 9 o`clock. Одоо 9 цаг болж байна.

 

Нас хэлэхэд

I`m 44. Би 44 тэй.

He`s 2 years old. Тэр 2 настай.

Одоо үргэлжилсэн цагийн хэлбэрт

We`re learning English. Бид англи хэл сурч байгаа.

She`s teaching English. Тэр англи хэл зааж байна.

 


Am/Are

Is

Асуулт

“Am I disturbing you?” Би танд саад болж байна уу?

“Is this your coat?” Энэ таны хүрэм үү?

Зөвшөөрсөн хариулт + Yes

“Yes, you are. We`re very busy.” Тийм, саад болж байна. Бид маш завгүй байна.

“Yes, it is” Тийм, мөн.

Үгүйсгэсэн хариулт - No

“No, you`re not. We aren`t very busy.” Үгүй, чи саад болоогүй. Бид завтай байна.

“No, it isn`t” Үгүй, энэ биш.

Greetings (Мэндчилгээ) 

 

Good morning - Өглөөний Мэнд

Good afternoon - Өдрийн мэнд

Good evening - Оройн Мэнд

Goodbye - Баяртай

Good night - Сайхан амраарай

Occasional Greetings - Баяр ёслол ба тусгай үйл явдлын мэндчилгээ Happy Christmas эсвэл Merry Christmas

Happy New Year!-Шинэ жилийн мэнд хүргэе! Happy Easter - Улаан өндөгний баярын мэнд Good Luck - Амжилт хүсье
Congratulations! - Баяр хүргэе!

Well done - Сайн байна
Get well soon - Хурдан эдгээрэй

Shaking Hands - Гар барин мэндчилэх

Хэн нэгэнтэй анх уулзаж байгаа тохиолдолд бид гар гараа барин How do you do? эсвэл Nice to meet you гэж хэлдэг.

How do you do? гэдэг нь асуулт биш Сайн байна уу гэсэн утгыг илэрхийлдэг. Залуус Give me five! гэж хэлэн гарын алгаа хооронд нь хавсардаг.
Бид сайн таньдаг хүмүүстэйгээ гар бариад байдаггүй.

Naturally speaking - Энгийн ярианд хэрэглэхдээ Жишээ нь:

Mr. Bean Mrs. Breuer Mr. Bean

Mrs. Breuer

Mr. Breuer Mr. Bean Mr. Breuer Mr. Bean Mrs. Breuer Mr. Bean

Formal

Good morning, Mrs. Breuer

Good morning, Mr. Bean. How are you?

I am fine thanks and you?

Not too bad. Mr. Bean this is my husband Michael, Michael this is Mr. Bean my English teacher.

Nice to meet you.

Nice to meet you too. Are you from Germany, Mr. Breuer?

Yes, East Germany, from Dresden. And you, are you from London?

No, I am from Derby but I live in London now.

Well, goodbye Mr. Bean. It was nice to see you.

Goodbye.

Formal and Informal Greetings and Introductions

Албан ба албан бус мэндчилгээнүүд болон танилцуулга

First meetings - Анхны уулзалт

Introducing yourself- Introducing others-бусдыг Responding-хариулах Өөрийгөө танилцуулах танилцуулах

Анхаар !

Ялгац гишүүний тухай дүрмийг санаж ав, ”а“ юмуу ”an” - ийн алийг нь хэрэглэх вэ гэдэг нь нэр үгээсээ шалтгаалан өөр өөр байна. Жишээ нь:

It`s car.
It`s new car. It`s an old car.

Үргэлжлэл бий…

монголком.мн

 

25 Сэтгэгдэл
ахраахгнөэаахоруёс ёсёсёсёсёсёсёсёсёсёсёсёсёс
Маш их таалагдлаа
Их таалагдлаа
sn bnu urgeljleliig hezee hiih we
sn bnu urgeljleliig haanaas uzeh bolomjtoi be. link uldeegeerei , bayarlalaa
Үргэлжлэлийг яаж харах вэ
yalgats gishuunig ymr uyd ashigladg ve helj tus bolooch
Баярлалаа
дасгалыг хаанас хийхүү
👀❤️
Ойлгомжтой байлаа
Ойлгомжтой байлаа
Ойлгомжтой байлаа
Ойлгомжтой байлаа
Ойлгомжтой байлаа
Ойлгомжтой байлаа
Гайхалтай ✌
үргэлжлэл нь хаана байгаа вэ?
Яаж татаж авах уу?
sain oilgohoor tailbarlajee
He she it i deer l avna busdan deer ni you are they are we are ntr ged
is дагаврыг ямар үед авах вэ
He she it i deer l avna busdan deer ni you are they are we are ntr ged
за
Үргэжлэлийг яаж харах вэ
за
үргэлжлэлийг яаж харах вэ?
german heliig yag ene shigee hiigeech
Хамгийн их уншсан