Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 50.4 хувьд хүрлээ


 Дүүргийн ИТХ-ын нэмэлт санал хураалтын 12.00 цагийн ирцийн байдлыг нэгтгэн Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ.

Өглөө 07.00 цагаас эхэлсэн нэмэлт санал хураалтад нийслэлийн хэмжээнд нийт 21017 иргэн саналаа өгч, ирц нийт 50.4 хувьд хүрсэн байна. Энэ сарын 19-нд явуулсан санал хуралтаар нийслэлийн нийт 48 хувь нь санал өгсөн байсан юм.

Дүүргүүдийн ирцийн хувь 12 цагийн байдлаар:

Багануур 52.8

Багахангай 71.2

Баянгол 51.6

Баянзүрх 49.7

Налайх 61.2

Сонгинохайрхан 48.5

Сүхбаатар 51.7

Хан-Уул 52.4

Чингэлтэй 47.7

Нийт 50.4 хувьд хүрсэн байна.

Санал хураалт 22.00 цагаас өндөрлөнө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан