Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Энхбаатар Казахстан улсын жүдогийн ахлах дасгалжуулагч болжээ



 "Рио-2016" олимпийн наадамд Казахстан Улсын нэрийн өмнөөс барилдаж хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн тамирчин Г.Отгонцэцэгийн багш Д.Энхбаатар тус улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн эмэгтэйчүүдийн ахлах дасгалжуулагчаар томилогджээ.

Тэрбээр өнгөрсөн жил Казахстан улсыг зорьж, Риогийн олимпод шавиа дасгалжуулан Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн төрлөөс Казахстан улсыг түүхэндээ анх удаагаа медаль авсан амжилтыг үзүүлж чадсан юм.

2020 оны Токиогийн олимп хүртэл гэрээ байгуулсан Д.Энхбаатар Казахстаны УАШТ-ий дараа буюу ирэх сарын дундуур ажлаа албан ёсоор хүлээж авахаар болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан