Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн гурван дүүргээс бусдад нь МАН ялжээ


Сум, дүүргийн ИТХ-ыг  сонгох сонгууль энэ сарын 19 нд болсон ч олон  тойрогт ирц хүрээгүй учир өнгөрсөн ням гарагт  нэмэлт санал хураалт явуулж сонгуулийг эцэлсэн юм. Энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар нийслэлийн  Баянгол, Баян-Зүрх, Сүхбаатар дүүрэгт АН ялсан бол МАН бусад зургаан дүүрэгт ялжээ.

Баянгол дүүргийн ИТХ-ын 41 суудлаас АН-31,  МАН-10 суудал авсан бол, Баян-Зүрх дүүргийн нийт 41 суудлаас АН-22, МАН-19, Сүхбаатар дүүргийн нийт 35 суудлаас АН-19, МАН-16 суудал авчээ. 

Харин Сонгинохайрхан дүүргийн нийт 41 суудлаас АН-2, МАН-39. Хан-Уул дүүргийн нийт 35 суудлаас АН-15, МАН-18 суудал, Чингэлтэй дүүргийн нийт 35 суудлаас АН-6, МАН-29 суудал, Багануур дүүргийн нийт 25 суудлаас АН-0, МАН-25 суудал, Багахангай дүүргийн нийт 17 суудлаас АН-0, МАН-17 суудал, Налайх дүүргийн нийт 25 суудлаас АН-4, МАН-21 суудал тус тус авсан гэсэн урьдчилсан дүн гараад байна.

0 Сэтгэгдэл
ашгүй дээ. ан- ы лүмпэнүүдээс салах хэрэгтэй_
Хамгийн их уншсан