Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анх удаа даланзадгад сумын уст цэгийн тооллогыг хийсэн


Алтайн Өвөр Говийн сав газрын захиргаа нь Сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлдэг юм.

Одоогоор 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тэдний 2015 онд хийсэн онцлох ажлуудын нэг бол Даланзадгад сумын “Уст цэгүүдийг” тоолсон явдал юм. Тус сумын хэмжээнд нийт 291 уст цэг байдаг. Говьчуудын хувьд усаа хамгаалах зөв хэрэглэх гэдэг хамгийн анхаарал татсан асуудал байдаг ба уул уурхай байгаль орчны салбар хариуцсан аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр тэдний үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан