Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадаас жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл авах гэнэ

УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 14-17-ны өдрүүдэд Чунчинд болсон “Хятадын Коммунист нам ба дэлхий 2016” бага хуралд оролцох үеэрээ БНХАУ-д айлчлах үедээ энэ талаар ярилцсан байна.

“Айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороон дарга ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн Жан Дэзянтай  хоёр талын уулзалт хийсэн.  Энэ үеэрээ жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл авахаар ярилцсан” гэж М.Энхболд айлчлалын дүнгийн талаараа мэдээлснийг төв азийн мэдээллийн ca-news.org сайт иш татжээ.

2014 оны наймдугаар сард БНХАУ-ын Засгийн газар манайд нэг тэрбум долларын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байсан. Үүний хариуд Монгол Улс өөрийн талаас энэ зээлийн 15 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулах ёстой. Үүнийгээ хоёр жил төлж амжаагүй байгааг монголын талд ашигтайгаар хөнгөлөх боломжийг Хятадын тал судалж үзэхийг спикер санал болгосон байна. Си Зиньпин дарга ч энэ саналыг авч үзэхээ амласан гэж М.Энхболд хэлсэн байна.

“Үүнээс гадна хэвлэлүүдээр Хятадаас асар их хэмжээний зээл авах гэж байна гэсэн мэдээлэл гарсанд хариу өгөхийг хүсч байна. Энэ бол жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлийг хэлж байгаа юм. Манай улс өмнө нь жилийн 5,2-10,9 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээл авч байсан. Зээл авснаас хойш  60 хоногийн дотор 580 сая долларыг нь буцаан төлөх нөхцөлтэй. Ийм болохоор бид зөвхөн Хятад ч биш өөр олон талын эх сурвалж хайх ёстой” гэж Парламентын тэргүүн хэлжээ.
Үүнийхээ тухайд тэрээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Японд хийсэн айлчлал болон Сангийн яам, Монголбанкны удирдлагын Вашингтонд айлчлах үеэрээ Олон улсын валютын сан, Дэлхийн банктай хамтран ажиллах талаар ярилцсаныг дурдсан байна.

“Лондон, Сингапурын санхүүгийн байгууллагатай хэлэлцээр хийж байна. Ийм байдлаар бид олон байгууллагад хүсэлт тавьж байна. Энэ бүхнээс Хятадын тал хөнгөлөлтттэй зээл олгохыг хүлээн аваад байна” гэж М.Энхболд мэдэгджээ. Тэр бас одоогоор хятадын тал яг эцэслэн зөвшөөрөөгүй ч манай саналыг судлаад хариу өгнө гэсэн гэжээ.
“Нааштай хариу өгсөн тохолдолд Засгийн газар зээлийн зориулалтын талаар санал боловсруулаад парламентаар эцэслэн шийдвэрлэнэ. Бид зөвхөн хуулийн хүрээнд ажиллана” гэж УИХ-ын дарга тэмдэглэснийг хэвлэл мэдээлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан