Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Хорвоод хоёр дахин “мэндэлсэн” охин АНУ-ынх
АНУ-ын иргэн Маргарет Бомер жирэмснийхээ 16 дахь долоо хоногт төрөх хүүхэд нь хавдартай, энэ нь ургийн өсөлт, цаашдын амьдралд нь муугаар нөлөөлөхийг мэдэж авсан байна. Ийм хавдар 35 мянгад нэг тохиолддог гэж доктор Даррелл Касс хэлжээ.
Эмч нар жирэмслэлтийг зогсоохоор шийдвэрлэсэн ч Бомер өөр арга зам хайхаар шийдвэрлэсэн байна. Тэр хүүхдийг төрөхөөс нь өмнө мэс засал хийж хавдрыг нь авахыг зөвшөөрснөөр жирэмсний 24 дэх долоо хоногт нь урагт мэс засал хийж, энэ мэс засал таван цаг үргэлжилсэн байна.
Мэргэжилтнүүдийн хэлснээр бол хавдар авахад ердөө 20 минут зарцуулсан бол бусад цагт нь ургийг гаргаж авах, дахин эхийн хэвлийд нь суулгах ажилбар хийжээ. Энэ хугацаанд бүрэн төлжөөгүй ургийг “амьдруулах бүхий л арга хэмжээ” авч байснаар ургийн зүрх маш удаан ч гэсэн цохилж байж. Эцэст нь ургийг эхийн хэвлийд нь буцаан суулгаж чаджээ.
Маргарет Бомер жирэмснийхээ 36 дахь долоо хоног дээрээ 2,5 кг жинтэй эрүүл охин төрүүлж Линли Хоуп хэмээн нэрлэсэн байна. Төрсний нь дараа найм дахь долоо хоногт нь түүнээс хавдрын нь үлдэгдлийг авах мэс засал хийжээ.
Ийнхүү америк охин энэ хорвоод хоёр дахин мэндэлж, одоо эрүүл бойжиж байна.

0 Сэтгэгдэл