Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үхлийн аюултай хос: Владимир Путин, Ким Чен Ун


Барууны сэтгүүлчид БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёрыг “Гай гамшгийн шинэ тэнхлэг” үүсгэхээр завдан нягт нөхөрлөж байна хэмээн нэрийдсэнийг Британийн Daily Star хэвлэл мэдээлсэн байна.
БНАСАУ-ын намын төв хэвлэлд Ким-Путин хоёрын түншлэл урьд хожид байгаагүй ихээр сайжирч байгаа гэж бичсэн нь ийнхүү барууныханд “Үхлийн аюултай хос” гэж хэлүүлэхэд хүрсэн бололтой.

Умард Солонгосын хэвлэлд “Манаэй хоёр орны найрамдал, хамтын ажилллагаа өдрөөс өдөрт олон салбарт улам бэхжин, үр ашгаа өгч байна. Оросын ард түмэн  нийгмийн тогтвортой байдал, үндэсний эв нэгдлээ бэхжүүлэн, сайн сайхныг авчрах хүчирхэг гүрэн байгуулж чадна гэдэгт Солонгосны ард түмэн эргэлзэлгүй итгэж байна” гэж бичжээ.

Британийн хэвлэл бас Солонгосын дайны үед Зөвлөлт холбоот улс коммунист Пеньянд тусалж байсныг дпурдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан