Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ижил мөрний халимагууд монголын иргэншил хүсч байна


Монгол Улсын их хурлын гишүүн Самандын Жавхлан Халимагийн “21 дүгээр зууны монголчууд” төрийн бус байгууллагын Ларим Илишкин тэргүүтэй төлөөлөгчдйиг хүлээн авч уулзахад тэд Ижил мөрний  халимагуудад Монгол Улсын давхар иргэншил олгохыг хүсчээ.

Илишкин, түүний хамтран зүтгэгчид хамтын ажиллагаа болон цаашдаа монгол үндэстнийг нэгтгэх тухай асуудал ярилцахаар Улаанбаатарт ирсэн юм байна. Тэрээр ижил мөрний халимагуудын хувьд энэ хамгийн чухал зүйл гэж тэмдэглэжээ.

Халимагууд дөрвөн зууны туршид уламжлал соёлоо хадгалж ирсэн, өнөө ч гэсэн уугуул эх орондоо сэтгэлтэй хэвээр байгаа. Гэхдээ энэ бүхий л хугацаанд хатуу бэрхийг туулж ирсэн. Одоо хүмүүс халимагаас олноороо нүүдэллэн гарч, түүх, уламжлал, эх хэлээ мартаж эхэлж байна гээд Илишкин монгол улс энэ бүхий л байдлыг анхаарахгүй өнгөрч болохгүй. Юун түрүү Улсын их хурлаар Ижил мөрний халимагуудад өнөөгийн харьяаллыг нь үл харгалзан Монгол Улсын давхар иргэншил олгох асуудлыг хэлэлцэж тусгай хууль гаргаж өгөхийг хүссэн байна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан хүсэлтийг хүлээн авч туслалцаа үзүүлэхэ эамлажээ хэмээн newsbabr.com сайтад бичсэн байна.

0 Сэтгэгдэл
ЭНЭ АСУУДАЛ ЧОЙБАЛСАН ГУАЙН ҮЕД ОВОГ ОТГООР НЬ ОРУУЛЖ ИРЭЭД ТУСАД НЬ ГАЗАР НУТАГ ӨГЧ СУУРЬШУУЛДАГ МАЯГААР ШИЙДСЭН БАЙДАГ.
Манайх шиг цөөхөн хүн амтай улсад туурга нэгтнүүд маань хэрэгтэй шүү, казахстаны Назарбаев шиг бай л даа
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан