Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пабло Пикассо мэндэлжээ


Пабло Руз Пикассо 1881 оны энэ өдөр Испаний Малагад төржээ. Тэрээр хүүхэд ахуй насандаа бие муутай нэгэн байж, Олон ч удаа хүндээр өвдөж, үхэл амьдралын босгон дээр олонтаа ирж байсан гэнэ. Түүнээсээ ч аугаа их эрч хүч, туурвин бүтээх ирт хутгийг олсон гэж тэр хожим нь дурсан ярьсан байдаг юм. Гэр бүлийнхэн нь боловсролтой боловч ядуу улс байсан тул золгүй зураач эцэг нь урлагийн сургуульд хичээл заахаар Малагаас Барселонд шилжсэн байна. Тэрээр Паблогийн уран зураг сонирхож буйг хөхиүлэн дэмжиж уламжлалт сонгодог урлагийн бүх дүрэм журмыг таягдан хаяхыг зөвлөж байв. Эцэг нь хэдийгээр түүнийг өөр шигээ ядуу зураач болгохыг хүсэхгүй байсан ч жаал хүүгийн авьяас билэг нь өдөр ирэх тусам задарч эцгийнхээ гайхшралыг төрүүлдэг байлаа.

Бухын тулаан, хаана ч байхгүй имперсионист, сюрреалист, кубист чиглэлийн уран барилга, уран зураг, гал цогтой испани хүүхнүүдийн ая дуу, зоримог баатарлагийг дуулсан утга зохиол, урт жад агссан Дон Кихот түүний туслах илжиг унасан Санчо гээд төсөөлөхөөр яахын аргагүй Испани орны дүр төрх нүднээ бууна. Испаничууд хаа байсан Америкт хүрч хүчирхэг инкийн эзэнт гүрнийг мөхөөн өмнөд Америкт өөрийн соёл иргэншлээ бүтээн цогцлоосон юм. Эдүгээ латин америк бүхэлдээ ис­пани хийгээд уламжлалт инкийн соёл иргэншил холилдсон манай гаригийн хамгийн сонин өвөрмөц атлаа хамгийн хүчирхэг соёлыг буй болгожээ. Чухам ийм л үндэс суурин дээр ХХ зуунд нэгэн гайхамшигт хүн мэндэлж уран зургийн ертөнцийг бүхэлд нь цочроожээ. Тэр бол Пабло Пикассо байлаа. Түүнийг 20 дугаар зууны агуу зураачдын нэг гэж үздэг бөгөөд кубизмын урсгалыг үндэслэгч гэдэг.

Түүнийг 90 настай байхад түүний уран бүтээлийн үзэсгэлэн нь Парисын Луврын музейд тавигдаж байв. Тэр амьд сэрүүндээ Луврын музейд үзэсгэлэнгээ гаргасан анхны уран бүтээлч юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан