Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Модон бөмбөгийн тэмцээнд хүрэл медалийн болзол хангажээ

Дэлхийн оюутны аварга шалгаруулах модон бөмбөгийн тав дахь удаагийн тэмцээн Хятадын Тайпей хотноо болж буй. Тус тэмцээнд Мон-Алтиус БТДС-ийн багш М.Ганболдын дасгалжуулсан Монголын оюутны шигшээ баг оролцож байгаа юм. Тамирчдын бүрэлдэхүүнд Б.Баянбулаг, Ш.Батжаргал, Б.Билгүүндалай, З.Байтагсүрэн, М.Ууганбаяр, М.Хүрэлмөнх, Б.Аззаяа, Ж.Шинэнжамц, М.Нандинцэцэг, Э.Цэнгүүл, Г.Мягмарсүрэн, Ж.Наранчимэг нар багтсан. Баг тамирчдыг МОСХ, Монголын модон бөмбөгийн холбооноос бэлтгэн энэ тэмцээнд оролцуулжээ. Тэгвэл энэ сарын 26-нд өндөрлөх тэмцээнд эрэгтэй шигшээ баг багийн төрөлд хүрэл медалийн болзол хангасан байна. Дашрамд сонирхуулахад, Монголын баг 2014 оны Малайзын Перлис хотноо болсон оюутны ДАШТ-д хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан