Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт өдөртөө 0-2 градус хүйтэн байна


Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурах  тул халтиргаа, гулгаа үүсч,  зам, даваа хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.  Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи  баруун  хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан