Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар хуралдана


Засгийн газар өнөөдөр 15.00 цагт хуралдаж,  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай болон Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэнэ.

Мөн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн тухай асуудлыг хэлэлцэж, Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөх шалгасан асуудлыг судалсан талаарх санал, дүгнэлтийг сонсоно.

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

  1.  

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай*

Ж.МӨНХБАТ

  1.  

“Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай” Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

  1.  

Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийн тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

  1.  

Монгол, Канадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

  1.  

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай1

Ц.МӨНХ-ОРГИЛ

  1.  

Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай*

Ц.МӨНХ-ОРГИЛ

  1.  

Төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн тухай*

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

  1.  

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн тухай*

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

  1.  

Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд

Н.НОМТОЙБАЯР

  1.  

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

 

Танилцуулах асуудал

 

11. 

Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөх шалгасан асуудлыг судалсан талаарх санал, дүгнэлтийн талаар

С.БЯМБАЦОГТ

12. 

Сангийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

13. 

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар*

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан