Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЯЗГААРЛАГДМАЛ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ

Огноо:    2016.10.26

Тендер шалгаруулалтын нэр: Суудлын Авто-машин  нийлүүлэх компанийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар:  07/2016-ХД

МИАТ ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Суудлын авто-машин нийлүүлэх тухай  битүүмжилсэн  тендер ирүүлэхийг  урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөгийг МИАТ ХК-ийн төв байрны кассанд тушааж доорхи хаягаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй.         

Тендерийн хамт  хоёр хувийн   тендерийн баталгаа ирүүлнэ.

 Тендерийг 2016 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 10.00  цагаас  өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох  хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2016 оны арваннэгдүгээр сарын 11–ний өдрийн 10.30 цагт нээнэ.

Гадаадын хуулийн этгээд тендерт оролцох боломжгүй.

Сонирхсон  этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

ХАЯГ:

Хан-Уул дүүрэг 10-р хороо
МИАТ ХК
Харилцах утас  7004-9860               

Факс 976-11-7004-9919

Өрөөний дугаар : Хангамж, үйлчилгээний хэлтсийн 107 тоот

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан