Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс НҮБ-д элссэн өдөр



1961 оны энэ өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улс НҮБ-ын 102 дахь гишүүн орноор албан ёсоор элсэн орж, НҮБ-ын байрны гадаа төрийн далбаагаа мандуулж байжээ. Тодруулбал, 1961 оны намар НҮБ-ын чуулганд Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж нар АНУ-ыг зорьж байсан аж. Тухайн үед Австрали, Египет гэсэн хоёрхон улс түдгэлзэж, олонхи нь дэмжсэн байдаг. Ингэснээр Монгол Улс дэлхийн газрын зурагт тэмдэглэгдэж, өөрийн тусгаар тогтнолоо дэлхий даяар албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн юм. НҮБ-д элссэнийхээ дараа Монгол Улс идэвхтэй ажиллах болсон. Тухайлбал, манай улсын санаачилгаар НҮБ нь 1970-аад оныг “Бичигтэн болох 10 жил” хэмээн зарлаж байсан түүх бий. Түүнчлэн Монгол Улс нь НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан байдаг. Дашрамд сонирхуулахад, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр, Курт Вальдхайм, Кофи Аннан, Пан Ги Мун нар манай улсад айлчилж байсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан