Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирландын эрэгт хар тамхитай торпед хөвөөд ирж

Ирландын Лисканнорын иргэн Майкл Воан эргээс 2,5 метр орчим урттай, хөлөг онгоцноос харвадаг залуурт сум-торпедтой төстэй зүйл олсонд дотор нь таван сая еврогоор үнэлэгдэх кокаин хийсэн байжээ.

Воан энэ тухайгаа дүүрэн хар тамхитай тэр сав өнгөц харахад яг л зэвэрсэн төмөр хоолой шиг харагдаж байсан, ийм зэвтэй төмөрт чинь ийм их хэмжээний хортой зүйл байх юм гэж яаж санахав гэж ярьжээ.

Воаны гэр бүлийнхэн энэ олдвороо хотын захиргаа, хууль сахиулагчдад хүлээлгэн өгсөн байна. Хуулийнхан нэг бүрчлэн бүртгээд бага багаар ууталсан нийтдээ 75 кг кокаин байгаа ьн таван сая еврогоор үнэлэгдэнэ гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан