Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жилд 300 гаруй иргэн хятад мотоциклээс унаж амиа алдаад байна


БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн ослоор амиа алдагсдын тоо жилд дунджаар 100 хол давж сонсогддог байсан. Тэгвэл энэ тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.

Хятад мотоциклээс явж байгаад осолдсоны улмаас эрдэнэт хүний амь нас эрсдээд байна гэдгийг Замын цагдаагийн газраас анхааруулж сэрэмжлүүлдэг ч “Орон нутагт мотоциклтой явж байгаад осолдож амиа алдсан” гэх мэдээлэл тасардаггүй гэж хэлж болно.

Урд зүгээс оруулж байгаа аюултай бүтээгдэхүүн нь нэг нь хямд үнэтэй хятад мотоцикл гэж хэлж болно. Жилд 320 гаруй хүн энэ унаанаас болж амиа алдсан гэсэн судалгаа байна.

Дайн дажингүй, энх тайван улсын иргэд нэг жилд 300-гаараа амиа алдана гэдэг чинь үймээн мөргөлдөөнтэй улсуудаас ч өндөр үзүүлэлт. Энэ нь эцсийн дүндээ одоо уг асуудлыг шийдэх цаг нь болсон гэдгийг анхааруулж байгаа юм гэдгийг албаныхан онцолж байв. Жилд зуу, зуугаараа амь эрсдэж, бэртэж гэмтэх, эд хөрөнгөө алдаж буй чимээгүй гамшгийн хохирогчид нь монголчууд.

Хэдийгээр олон эрсдлийг дагуулж буй ч малчид мотоциклийн хэрэглээнээс татгалзах янзгүйг худалдаачид хэлж байсан юм. Тиймээс бид цаашид мотоциклийн стандартыг боловсруулан мөрдөх шаардлагатай болжээ.

О.Сайхан
http://www.zaluu.com/read/bd9d11fg

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан