Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Алтан намар 2016”-д Ш.Өлзийбаяр хоёр уран бүтээл сойжээ


“Алтан намар 2016” хөгжмийн наадамд дэлхийн шилдэг 20 хөгжмийн зохиолчийн нэг Ш.Өлзийбаяр оролцох нь. Монголын XX зууны нэрт сэхээтэн, доктор С.Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал”-ыг хэдхэн хоногийн өмнө хүртсэн тэрээр  “Алтан намар 2016” наадамд өөрийн хоёр шинэ бүтээлийг сойжээ.  “286 дугаар галт тэрэг” хэмээх симфони зураглал зохиол нь галт тэрэгний дуу авиа хөдөлгөөнийг тод оруулсан онцлогтой бүтээл болон төрсөн аж. Харин  дараагийн уран бүтээл нь “Ятга” найрал хөгжмийн концерт юм байна. “Аху ятга”, “Алтайн ятга”-д зориулан хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ гоцлон хөгжимдөн үзэгч сонсогчдын сонорыг мялаах юм. Түүний хувьд 2010 онд Москвад болсон С.С.Прокофьевын нэрэмжит залуу хөгжмийн зохиолчдын дөрөвдүгээр уралдааны тусгай байр, Италийн Болонья хотод зохиогддог олон улсын хөгжмийн зохиолчдын 16 дугаар уралдааны гуравдугаар байр, “Морин хуур” Cимфони найрал хөгжимд зориулсан нэгдүгээр концерт нь 2010 онд ОХУ-ын Калуга хотод зохион байгуулагдсан “XXI зууны хөгжмийн зохиолч” олон улсын уралдааны тусгай байрыг хүртсэн билээ. “Алтан намар 2016” хөгжмийн зохиолчдын наадмын гала тоглолт маргааш Улсын Филармонийн тайзнаа болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан