Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Мөнх тэнгэрийн бичиг-2016” нээлтээ хийнэ


Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон “Мөнх тэнгэрийн бичиг-2016”  уран бичлэгийн үзэсгэлэн гаргадаг билээ. Энэхүү үзэсгэлэн өнөө жил олон улсынх болон өргөжиж таван улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцохоор болсон байна. Өнөөдөр Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийж, ирэх сарын 1 хүртэл үнэ төлбөргүйгээр үзэгчдийн хүртээл болох юм. Мөн үзэсгэлэнгийн хүрээнд ЕБС-ийн багш нарын хийсэн бүтээлийг Хүүхдийн урлан бүтээх төвд өчигдөр дэлгэсэн бол энэ сарын 30-наас Монгол бахархлын өдөрт зориулсан үзэсгэлэнг Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборт нээх гэнэ. Дээрх үзэсгэлэнгүүд нь арван хоног гарах юм байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан