Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Зоригийн хэрэгт холбогдуулан хилс хэрэг тохох гэж байна уу



Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, улс төрийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг бүрэлгэсэн (1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр) хэргийн сэжигтнүүдийн шүүх хурал удахгүй болох гэж байгаа гэх мэдээлэл бий. Төрийн нууцад хамаардаг түүний хэрэг шүүх шатанд очиж буйг

• Нийслэлийн прокуро­рын газрын хяналтын прокурор Б.Батжаргалын “Хэргийн холбогдогч нарыг илрүүлэн, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байна” (2016 оны есдүгээр сарын 15.)

• Монгол Улсын Ерөн­хий­­лөгч Ц.Элбэгдоржийн “Хэрэг шүүхийн шатанд очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэсэн ойлголт байгаа” (2016 оны аравдугаар сарын 6.)

• Улсын Ерөнхий проку­рорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбатын “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” (2016 оны аравдугаар сарын 25.) гэснээс нь ойлгож болохоор байна.

Эрх бүхий албан тушаалтан болоод Төрийн тэргүүн хүртэл удахгүй хэрэг шүүхийн шатанд очно гэснээс үзвэл, одоогоор хэрэгт холбогдоод байгаа нэр бүхий хүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж, тэднийг шүүн хэлэлцэх нь ойлгомжтой болжээ гэвэл эртэдсэн дүгнэлт болохгүй бололтой. Тэгвэл өнөөдрийн байдлаар таван хүнийг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэх үндэслэлээр сэжигтэн, яллагдагчаар татаад байна.

Эдгээр нь хэн бэ гэдгийг нийтэд цацагдсан мэдээллээс иш татан хүргэвэл,
1. С.Зориг агсны гэргий Д.Булган
2. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл
3. Хүн амины хэргээр 25 жилийн ял эдэлж буй Ц.Амгаланбаатар
4. Эрдэнэтээс баригдсан “фермерч” Д.Содномдаржаа
5. Мөн Эрдэнэтээс баригд­сан “тогооч” Т.Чимгээ гэгч нар болоод байна.


Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн нь мэдээлэл өгөв

Л.Жавзмаа: С.Зориг алагдсан өдөр миний хүү гэртээ байсан

/Сэжигтэн Д.Содномдаржаагийн ээж/

2014 оны хагас жилээс эхлэн миний хүүгийн гар утсанд мессэж ирэх болсон. “Ална, хядна, танайхыг сүйрүүлнэ, Чи С.Зоригийн хэрэгт холбоотой биз дээ” зэрэг олон мессэж ирсэн. Бид иймэрхүү мессэж бичиж, сүрдүүлээд байгааг хууль, хяналтын байгууллагад шалгуу­­лахаар бүгдийг цуглуулахад 28 хуудас болж байсан. Тухайн үедээ цагдаагийн газарт хэвлэсэн мессэжнүүдийг өгч, хандсан ч биднийг тоогоогүй. Гэтэл 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр миний хүүг хашаан дотроо явж байхад хар хувцас, масктай хүмүүс ирж баривчлаад явсан. Бид хүүгийнхээ араас эрэл сурал болоод тагнуул, цагдаа, хорих ангиар явж хайсан, олдоогүй. Харин дөрөв хоногийн дараа Цагдан хорих 461-р ангид миний хүүг хорьсон байсныг мэдсэн.

Уулзах хүсэлт гаргасан боловч гурван сарын дараа л уулзууллаа. Энэ үед ямар хүнээс мессэж ирдэг нь тодорхой болсон. Манайхтай хамар хашаанд айл байсан Амгаланбаатараас ирдэг байж. Энэ хүн нь таксины жолоочийг мөчилж хөнөөгөөд 25 жилийн ял авсан хэрэгтэн. “Чамтай хамт С.Зоригийг алсан. Чи хэргээ хүлээнэ биз дээ” зэргээр мессэж бичдэг байсан юм. Харин тагнуулын байгууллага манайхыг хоёр жилийн турш тагнаж, мөрдсөөр байгаад миний хүүг баривчилсан.
Ингээд авч явснаасаа хойш ямар үйл ажиллагаа хийж байгаа вэ, гэхээр миний хүүг шоронд хоригдсон залуутай холбож (Амгаланбаатар), тэр залуугаар бамбай хийж, С.Зоригийн хэрэгтэй холбоотой гээд нэг жил хоёр сарын хугацаанд шалгасан. “Хэргээ хүлээ, чи оролцсон биз дээ” гэж тулгаж буйд нь харамсч байна. Дээдсээс гаргасан улс төрийн хэргийг хөдөөний малчин, ногоочин хүнд үүрүүлж байгаад харамсч байна.

Амгаланбаатар манай хамар хашааны хүүхэд байсан. Аав, ээж нь өргөж авсан хүү юм. Бид Амгаланбаатарыг 10 гаруй настай байхад нь нүүсэн. Түүнд хувийн өс хонзон байдаг бололтой. “Чамайг ална даа. Чи С.Зоригийг алсан биз дээ” гэдэг. Бага байхад нь нүүгээд, дараа нь шорон оронд орсон талаар нь сонсч байсан. Түүнээс ойр дотно байгаагүй.

Би эх хүний хувьд үр хүүхдийнхээ төлөө явахаас аргагүй. 51 удаа хууль хяналтын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж, хандсан. Олигтой хариу өгдөг­­гүй. “Шалгаж байна. Ажил явагдаж байна” гэсэн хариу л өгдөг. Хоёр жилийн өм­­нөөс дарамталж, гадаа гэртгүй тагнасаар байгаад барьж хийсэнд нь үнэхээр харамсч явна. Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржид хүртэл хандсан. Тэгэхэд Ерөнхийлөгч тэднийг өөгшүүлж, “Хууль, хяналтынхан сайн ажиллаж байгаа. Удахгүй С.Зоригийн хэрэг илэрнэ” гэж хэлсэнд нь харамсч байна.

Миний хүү 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр (С.Зориг алагдсан өдөр)  аавтайгаа тракторт өвс ачаад явж байсан. Тэр өдөр прицептэй (чиргүүлтэй) өвсөө хазгай газар унагаачихаад “би аавыгаа прицептэй өвснөөс унагаад алчихлаа” гэж хүртэл айж сандарч байсныг санадаг. Тэр үед аав нь “өвснөөс уначихлаа, зүгээр” гэж байсныг ч ярьж байсан. Би өөрөө өмгөөлөгч, гэрч нь болно. Энэ өдөр миний хүү гэртээ байсан.

Хоригдсоноос хойш миний хүүгийн бие нь муудсаар байна. Нүдний хараа, зүрх нь муудаж, гар нь салганаж эхэлсэн. Жил гаруйн хугацаанд нэг ч удаа эмнэлэгт хэвтүүлээгүй. Эмнэлэгт хэвтүүлэх тухай хүсэлт гаргахад, “Танай хүү эрүүл байгаа” л гэдэг.


Т.Хүрэлбат: Ц.Амгаланбаатар “шорон хэсээд явах сайхан байна уу, энэ хэргийг хийсэн биз дээ” гэсэн байна

/Сэжигтэн Т.Чимгээгийн ах/

Миний дүү Чимгээг 2015 оны наймдугаар сард Эрдэнэт хотод ажил руугаа явж байхад нь барьсан. Гурав хоног таг, чиг байсан. Ар, гэрийнхэн нь эрэл сурал болсны эцэст Тагнуулаас баригдсан гэх мэдээлэл өгсөн. Яагаад баригдав гэтэл Амгаланбаатартай холбоотой болсон.

Амгаланбаатар нь Чимгээгийн нөхрийн талын хоёр хөгшний өргөж авсан хүүхэд. Тэр жилийн өмнөөс эхлээд мессэж бичдэг болсон. “Шоронд оруулна” гэсэн утгатай. Тухайн үедээ тоодоггүй л байлаа. Гэтэл Амгаланбаатарын гүтгэлгээр Чимгээг барьж, хорьсон. Одоо Чимгээг 421 дүгээр ангид байна.

1998 онд буюу С.Зоригийн хэрэг гарах үед манай дүү гурван хүүхэдтэй байсан. Хамгийн бага нь хоёр настай. Дундах нь Дорноговьд аймагт нэгдүгээр ангид суралцдаг байв. Эрүүл хүний ухаанаар ийм хүн тийм аймшигт хэрэг хийхээр Улаанбаатар явна гэдэг утгатай зүйл. Тэгэхээр би зөвхөн Амгаланбаатарын гүтгэлгээр л хорилоо гэж бодож байгаа. Хэрэг нууц тул биднийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөхийг хориглосон. Энэ хэрэг яагаад нууц байдгийг би үнэндээ ойлгоогүй. Гэхдээ гарчих байх, болох байх гэж бодож байтал тэгсэнгүй. Харин ч прокурорын хэлснээр шүүхэд шилжиж байгаа аж. Тиймээс илрүүлэх биш хэрэг үүрүүлэх нь гэж би харж байна. Өмнө нь энэ хэрэгт холбогдуулан нэг хүнийг гадаадаас барьж ирээд үүрүүлж чадахгүй болохоор одоо ядарсан хүмүүст үүрүүлж, энэ хэргийг хаах сонирхол хэн нэг эрх мэдэлтэй хүнд байна гэж бид хардаж байна.

Одоо манай дүүгийн ар гэрийнхнийг байнга тагнаж чагнаж, араас нь машинтай хүмүүс дагаж байгаа. Энэ бол дарамт. Мөн манай ээж 75 настай, Дорноговь аймагт амьдардаг. Энэ хөгшний гэрийг нэгжих гэж дөрвөн том хар машинтай, хар нүдний шилтэй 20-иод залуу очсон. Тагнуулын байгууллага юм бол тэр нэг шовгор гэрт хэн амьдарч байгааг мэдмээр дээ. Тэгэхээр яах гэж тийм олуулаа очиж байгаа вэ, гэдгийг бодох л хэрэгтэй. Энэ бол зүгээр л дарамт. Айлгаж, ичээх гэж байна. Биднийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж болохгүй гэсэн мөртлөө өөрсдөө гэр орныг нь нэгжих гээд том, том хар машинтай, олуулаа очиж байна. Үүнийг хавь ойрынхон бүгд л мэдэж байгаа. Тэгэхээр хөшигний ард нууж байгаад зүгээр л ядарсан нэгэнд үүрүүлэх гэсэн процесс явагдаад байна.

Миний дүү тухайн үед Дорноговь аймагт байж байгаад 10-11 сарын хооронд Эрдэнэт рүү шилжиж байсан юм билээ. Яг хэдэнд Эрдэнэт рүү шилжсэн бэ, гэдгийг нарийн мэдэхгүй. Гэхдээ хүүхдийнх нь сурч байсан хувийн хэрэг, бичиг баримт байгаа, нотлогддог. Эдгээрийг нөхөр нь авч явах гээд Драгон дээр байж байхад гэнэтхэн л жолооч нь “явахгүй” гэсэн байгаа юм. Тэгээд яагаад явахгүй юм гээд буугаад жолоотой ярих зуур машины ард байсан бичиг баримт нь алдагдчихсан. Ийм процессууд л явагдаж байна.

Миний дүү одоо шоронд ороод жил гаруй болж байна. Хянагчийн дарамт их гэсэн. Мөн том охин нь ээжийгээ үзүүлж харуулна гээд Сэлэнгэ явж байхдаа өнгөрсөн зургадугаар сард автомашины ослоор өнгөрсөн. Шоронд байгаа хүнд хүүхэд чинь өнгөрчихлөө гэж дуулгаагүй. Дуулгаж болохгүй, сэтгэл санаагаар унана гэж бодсон. Гэтэл Тагнуулын байгууллага нь өөрсдөө очиж хэлсэн байна. Мэдрэлтэй, мэдрэлгүй болгож байгаад л хэрэг үүрүүлэх гээд байна. Мөн Амгаланбаатар Чимгээтэй уулзаж “шорон хэсээд явах сайхан байна уу, энэ хэргийг хийсэн биз дээ” гээд асууж явсан байна.


Б.Содномдаржаагийн эхнэр Энхбаяр: Ц.Амгаланбаатар сайхан байсан амьдралыг минь орвонгоор нь эргүүлсэн

2015 оны наймдугаар сарын 31-ний өглөө олон машинтай хүн ирээд манай хүнийг аваад явсан байсан. Би аваад явж байхад нь мэдээгүй (уйлав). Манай хүн нойл орлоо гээд гарах зуураа л алга болсон. Баригдаад явсан гэдгийг нь ч мэдээгүй. Дараа нь хайсаар олохдоо Төв аймгийн хорих ангид хорьсон байсныг мэдсэн.

Тухайн үед би жирэмсэн байсан. Бага хүү маань гэдсэнд байсан юм. Хүүгээ аавд нь нэг л удаа харуулсан даа. Амгаланбаатар гэгч манай нөхөр рүү байнга мессэж бичдэг байсныг мэднэ. Би одоо Амгаланбаатар гэдэг хүнд гомдож байна. Сайхан байсан амьдралыг орвонгоор нь эргүүлчихлээ.


С.Зоригийн хэрэгт шалгагдаж буй таван хүн

1. Д.БУЛГАН

С.Зоригийн хэргийн амьд гэрч гэгддэг Д.Булганыг

1. 1999 оны гуравдугаар сарын 9-нд хэрэгт хамааралтай байж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хорьж, сулласан.

2. 2015 оны арваннэгдүгээр сарын 14-15-ны үед 72 цаг саатуулж, 14 хоногоор сунгасан тул хуулийн дагуу сэжигтнээр татагдсан гэсэн үг.  
Түүнийг өнгөрсөн есдүгээр сард суллагдсан гэх мэдээлэл байдаг ч 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр эрүүл мэндийн байдлыг нь харгалзан урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг нь хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэн, шүүхээр шийдвэрлэсэн байна. Ямартай ч, түүнийг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татсан гэхээс өөр мэдээлэл өгөхгүй байгаа тул “хүнийг нууц обьект болгож байна” гэх шүүмжлэлийг өмнөх УИХ-ын гишүүд ярьж эхэлсэн байдаг.

Түүнийг төв аймаг дахь “Цагдан хорих байр”-нд хорьсон бөгөөд нөхцөл байдалтай танилцсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хэлснээр “..Төв аймгийн хорихын зүүн талын жигүүрээр ороод хорих өрөөнүүдтэй танилцахад ерөнхийдөө харанхуй, коридорын гэрэл нь сараалжин хаалгаа нэвт тусдаг. Тэр өрөөнүүдийн хойд талын хойморт жижиг буланд бие засах хэсэг байдаг. Тэр хэсэг үүдээр өнгөрч байгаа хүнд харагдахгүй. Хүн өөрийгөө хүндэлсэн байдлаар бие засч болохоор. Харин Д.Булганы өрөөнд очоод миний дотор палхийгээд л явчихсан. Бие засах газар нь яг үүдэндээ. Эрчүүд тагнуулын ажилтнууд хөлхөлдөж байхад бие засдаг гэсэн үг. Эрчүүд хоригддог хэсэгт Д.Булганыг ганцааранг нь хорьчихсон. Дүүрэн эрчүүд байхад тэр эмэгтэйг яг үүдний сараалжны хажууд ил тодоор бие засуулж...” байдаг аж. Д.Булганыг Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар яллаж байгаа мэдээлэл нууц ч С.Зоригийн хэрэгт холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татсан нь ил тодорхой болсон.


2. Э.БАТ-ҮҮЛ

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг
1.    2000 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр
2.    2000 оны наймдугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар татан шалгасан байна.
3.    2000 оны аравдугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор сэжигтэн, яллагдагчаар татагдсанг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байжээ.
4.    2016 оны есдүгээр сард дахин сэжигтэн, яллагдагчаар татсан.
Хэрэг анх гарахад хэргийн газарт нэвтэрсэн бүх хүнээс холбогдох шинжилгээний дээж авсан бөгөөд Э.Бат-Үүлээс хурууны хээний шинжилгээний дээж хэд, хэдэн удаа авч байжээ. Харин энэ удаад хурууны хээгээс гадна үс, цусны шилжилгээ авсан гэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар буруутгаж байгаа нь мөн л тодорхойгүй бөгөөд яллагдагчаар татагдсан гэдгийг өөрөө болон прокурорын байгууллага нотолж буй юм. Мөн Э.Бат-Үүлийг ойрын үед харагдахгүй байгаа нь “цагдан хорьсон юм биш биз” гэх хардлага нийгэмд үүсгэж байгаа ч тэрээр энэ сарын 26-ны өдөр Нийслэлийн намын даргын хувиар улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн мэдэгдэл гаргасан юм.


3. Ц.АМГАЛАНБААТАР

Хэрэгт холбогдсон Ц.Амгаланбаатар нь 35 настай, Орхон аймгийн харьяат. Урьд хэрэгт холбогдож, шүүхээс цаазын ял авч байсан бөгөөд цаазын ялыг нь 25 жил хорих ял болгон бууруулсан байдаг. Тэрээр С.Зориг хөнөөгдөх үед буюу 1998 онд тэрээр 20 нас ч хүрээгүй байсан аж.

Тэрээр шоронд байхдаа Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарын гар утас руу “С.Зоригийг алсан биз дээ” зэргээр мессэж илгээж, дараа нь тэднийг Тагнуулын ерөнхий газраас баривчилсан байдаг.

Ц.Амгаланбаатар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутагт 2004 оны есдүгээр дүгээр сарын 20-ны шөнө Б.Ж гэгчтэй бүлэглэн, шунахайн болон танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ онц харгис, хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж иргэн Ө-гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн байж. Мөн Ц.Амгаланбаатар хуурамч мэдүүлэг өгсний улмаас иргэн Э гэгчийг дээрх онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорьж, хүнд хор уршиг учруулсан байна. Түүнчлэн Орхон аймгийн Жаргалант сумын нутагт 2007 оны гуравдугаар сарын 16-ны өдөр танхайн сэдэлтээр хохирогч О-г зодож, түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан хэргийг үйлдэж байжээ.

Тиймээс Орхон аймаг дахь сум дундын шүүх 2010 оны зургадугаар сарын 16-ны өдөр дээрх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ц.Амгаланбаатарт цаазаар авах ял, харин Б.Ж-д 18 жил хорих ял тус тус оногдуулсан байна. Орхон аймгийн шүүх 2010 оны есдүгээр сарын 21-ний өдөр уг хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг 2010 оны арванхоёрдугаар сард хянан хэлэлцээд түүнд оногдуулсан цаазаар авах ялыг 25 жил хорих ял болгон өөрчилсөн байна.
Хөндлөнгийн этгээдүүдийн хэлж буйгаар Ц.Амгаланбаатар нь С.Зоригийн хэргээр цагдан хоригдоод буй Т.Чимгээ гэгчтэй уулзжээ.


4. Д.СОДНОМДАРЖАА     

Д.Содномдаржаа нь 42 настай, Орхон аймгийн харьяат. Түүнийг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг дахь гэрээс нь Тагнуулын Ерөнхий газрын ажилчид баривчилсан. Түүнийг өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байна.

 
5. Т.ЧИМГЭЭ

Т.Чимгээ нь 40 гаруй настай, Орхон аймгийн харьяат. Түүнийг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан 2015 оны наймдугаар сард ажилдаа явж байхад нь автобусны буудал дээрээс Тагнуулын Ерөнхий газрын ажилчид баривчилсан. Тэрээр тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрт тогооч хийж байжээ. Түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.

0 Сэтгэгдэл
Бид ийм нийгэмд амьдарч байгаадаа айж байна.Хэнийг ч золиход бэлэн. Хаа байгаа Францын иргэн болсон элэгний өвчтэй залууг хулгайлж авчирчихаад гүтгэж хэрэг хүлээлгэх гээд бараагүй, Тэр залуу хэзээ ч хийгээгүй хэргийн төлөө хүлээхгүй гэдгээ хэлсээр байгаад нас барсан. Олон улсын хүний эрх энэ тэр гээд хэсэг бужигнаад хэрэг замхарсан. Хулгайлсан тагнуулчаа Английн билүү шоронгоос суллаж аваад Тагнуулын газрын дарга болгож байсан. Ийм хүмүүс Монголдоо бол яаж бол яаж тоглолт хийж чадна. Хэнийг ч хэлмэгдүүлж, хүн амины золиос ч гаргахаас сийхгүй. Тэр ирвэс хамгаалагч залууг хар! Танил тал,хамгаалалтгүй жирийн ард бид хөөрхий.... Биднийг хэн хамгаалахав?!? Хамгийн шилдэг арга нь юу ч болж байсан хамаагүй,чимээгүй мөрөөрөө шоронгийн хулгайч,тагнуулханд өртөхгүй, тэр Чимгээ, Батаатай ижилхэн нэргүй байхад хаваасаг :(
дээрхээс харахад Амгаланбаатар гэдэг этгээд хуурамч мэдүүлэг өгч төөрөлдүүлдэг хүн алахдаа юман чинээ тоохгүй хэрцгий хүн байна.Тийм учир тэр этгээд нэгэнтээ Зоригийг алсан хэрэг хүлээгээд ч цаазлуулахгүй хэрэг оногдоно гэж үзээд өөр хонзон санаж явдаг хүмүүсийг хөлдөө чирж байгаа дүр зураг харагдаж байна.Харин Тагнуулыхан ашгүй нэг тохох хүн олдлоо гэсэн шиг шүүрч аваад 2 хүнийг гэмт хэрэгтний үгэнд итгэн баривчилсан юм биш үү Одоо ТГ-хан суллаад явуулчих хэцүү байдалд орчихоод аргагүйн эрхэнд шүүхэд шилжүүлсэн бололтой юм шиг.Шүүхээс холбогдолгүй гэсэн шийдвэр гарвал ТГ-ханч дээрх 2 хүн аврагдана гэсэн үг болж байна.Харин нөгөө Булган Үүл баатар тунах нь дээ
huzuugui tarvagan tahal elbegdorj iaravgar bagabandi nariin erdenetiig huvidaa avah gesen shunal zorigiig alj baij zamaa zassan. busad hulgaich nar bol hahuulia avaad zai tavina. zorig bol hahuulidagdahgui gants hyn ni baisan. aluurchid neg muu malchin tarialanch togooch nart hilseer hergiig yyryyleed haah gej baina. ***** bulgan malchin togooch 2-g mon gej batlaad ooriigoo avch garaad shagnalaa hurteh ium baina. tolgoi 2 ***** zyv zygeer yldeh bolloo
Er ni yahaaraa nuuzaldag um be ????? Il tod baij, jinhen ezeng ni shorond hii...!!!
хэргийг нууцлах тутам түүний цаана хэлмэгдүүлэлт булхай байгаа гэдэг нь ойлгомжтой. 21-р зуунд ийм юм хийж болж байгаа юм уу? Эрх мэдэлтнүүд, хууль хяналтынхан.
21 зууны анхны хэлмэгдуулэлтийн намбарын энхбаярын тушаалаар ц нямдорж гардан гуйцэтгэж бсан энэ л оноодор монгол улсад юу ч хийж болдгын жишээ шуу дээ цаазын ялтай бсан бол хэнийг ч хэлмэгдуулээд цаазалж ***** юм ба даа
Би эрдэнэт 20 жил болсон хүний хувьд зоригийн хэрэг илрэх нь энэ удаа хүн ёсоо алдсан шоронгийн хоригдлын тоглоом болж дуусчихаж байгаа юм бна даа гэсэн бодол энэ хэвлэлийн хурлын дараа төрлөө.энэ айл отгонбилэгтэй холбоогүй ,энэ хүмүүс ийм хэрэг хийхгүй гэдгийг би хувьдаа баттай мэдэж байгаа тул наад Булган үүл 2-оо л сайн шалга гэж хэлмээр бна.
hels hereg gemgui humuust tohoj jenhene heregiin ezed sheetgelgui uldeh gej bna ene bol helmegduulel
"Ардчилсан" ерөнхийлөгчтэй, "ардчилсан" Монгол Улсад ЭБА хэлмэгдүүлэлт явагдаж байна доо.
35-18=17
Хамгийн их уншсан