Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг өнөөдрөөс 50 хувь хөнгөлнө


Гэр хорооллын айлууд  цахилгаан халаагуур хэрэглэж, агаарын бохирдлыг бууруулах  зорилгоор төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд тог цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлдэг.

Энэ хүрээнд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгааны шөнийн ачааллыг нэмэгдүүлэх зорилгоор тус сүлжээнд холбогдсон хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхөд борлуулах эрчим хүчний үнийг өнөөдөрөөс эхлэн  50 хувь хөнгөлөхөөр боллоо.

Цахилгааны орой, шөнийн хэрэглээний энэ тарифыг  ирэх оны 03-р сарын 31-ний өдрийг дуустал буюу таван сарын турш мөрдөх юм. Хөнгөлөлт үзүүлэха  хугацаа нь оройн 21.00 цагаас маргааш өглөөний 6.00 цагийн хооронд байна.

Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод 109.059, Дарханд 3254, Эрдэнэтэд 866 айл өрх  тарифт тоолуур хэрэглэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан