Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Саудын Арави 20 жилийн дараа Сангийн сайдаа солилоо


Саудын Аравийн хаан Салман бин Абдулазиз аль-Сауд тус улсын Сангийн сайдаар Мохаммед Аль-Жадааныг томилжээ.

Аль-Жадаан 1996 оноос хойш буюу 20 жилийн турш тус улсын Сангийн сайдаар ажилласан Ибрагим Абдулазиз аль-Ассафын халааг даваа гарагт авсан байна.

Аль-Жадаан өмнө нь Саудын Аравийн Хөрөнгийн зах зээлийг зохицуулах газрын даргаар ажиллаж байжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд нефтийн үнэ унасан нь нефтийн экспортоор дэлхийд тэргүүлдэг Саудын Аравид хүнд цохилт болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан