Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Есүсын авс огт хөндөгдөөгүй байжээ


Есүс Христийн шарил мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө байсан тэр хэвээрээ, огт хөндөгдөөгүй  байна гэж Иерусалимын Гэгээн сүм дэх түүний шарилыг хадгалсан авсыг нээн судалж байгаа археологичид мэдэгдсэнийг National Geographic сэтгүүл нийтэлжээ.

Энэ судалгааны хүрээнд эрдэмтэд Христийн шарилыг хадгалсан гантиг авсыг өнгөрсөн 500 жилийн хугацаанд анх удаа нээсэн юм. Эхлээд чулуун хавтанг аваад дараа нь эрдэмтдийн үзэж байгаагаар бол Загалмайтны аян дайны үед суурилуулсан гэж байгаа дээрээ загалмай сийлсэн хоёр дахь хавтанг авсан байна. Үүний доор л Есүс Христийн маш сайн хадгалагдсан оршуулгын хайрцаг байжээ.

XI зууны эхэн үед халиф Хакимын тушаалаар сүм, агуйн ханыг асар ихээр нураан сүйтгэсэн ч шарил ийн сайн хадгалагдсан нь үнэхээр гайхмаар юм гэж судлаачид үзэж байна. Эрдэмтэд Христийн шарилыг 60 цагийн турш үзэж судлан дараа дараагийн судалгаанд хэрэгтэй олон материал цуглуулж авчээ.
Ийм судалгааны ажлыг Афины Үндэсний техникийн их сургуулийн эрдэмтэд Флорентийн их сургууль, Армены шинжээчдийн хамт хийж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан