Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Поклонская: Ленин, Гитлер хоёр бол ХХ зууны мангасууд

ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Путины “Нэгдмэл Орос” намын гишүүн Наталья Поклонская ингэж хэлжээ.

Тэрээр РИА Новости агентлагийн сурвалжлагчид Владимир Ленин бол Адольф Гитлертэй адил ХХ зууны мангасын нэг гэж мэдэгдсэн байна.
Пүрэв гарагт хатагтай Поклонская өөрийнхөө блогт ХХ зууны мангасууд хэмээн Владимир Ленин, Льев Троцкий, Адольф Гитлер, Мао Зедун нарыг нэрлэжээ.

“Би үгээ хэлэх эрхтэй. Энэ бол миний өөрийн бодол, иргэн хүний байр суурь. Энд би ямар нэгэн байгууллага, олон нийтийн санал бодлыг илэрхийлээгүй байна” гэж хэлснийг нь РИА Новости агентлаг иш татсан байна.
 
Украины Крымын жирйинэ нэгэн прокурор байгаад Крымыг Украинаас салан тусгаарлаж ОХУ-д нэгдэх үед оросын талыг баримтлан улайран зүтгэж байсныхаа төлөө Крымын ерөнхий прокурор болж, дараа нь Путины “Нэгдмэл Орос” намаас ОХУ-ын Төрийн думд сонгогдоод байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан