Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр нутгийн зүүн хагас Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар  цас орж, цасан шуурга шуурч  хүйтрэх тул зам даваанд хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 

Нийслэл Улаанбаатар хот орчимд үүлэрхэг. Цас үргэлжлэн орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. 5-7 градус хүйтэн байна.
 
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Халх голын саваар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан