77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нидерландад 2017 онд хуванцар зам ашиглалтад орно
Ирэх 2017 оны эцэс гэхэд Нидерланд улс дэлхийд анх удаа хуванцар зам барьж ашиглалтад өгнө гэж мэдэгдлээ.
Тусгай хийц, орц бүхий хуванцраар хийх автомашины энэ зам нь асфальттай адил даац, чадвартай байх юм байна. Авто зам барьдаг уламжлалт технологийг бодвол хуванцраар зам барихад бага жинтэй, тээвэрлэхэд хялбар, ашиглалтын явцад доош суух нь бага байна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Хуванцар замд кабель утас, холбооны янз бүрийн сүлжээний утас байрлуулах тусгай орон зайтай байхын зэрэгцээ ийм замыг ашиглалтын хугацаа нь дуусахаар дахин боловсруулж шинэ зам хийж болно гэж байгаа юм.
“Wavin болон Total компаниуд хамтраад ийм төсөл хэрэгжүүлэх хангалттай хэмжээний туршилт судалгаа, туршлага хуримтлуулаад байна. 2017 оны эцэс гэхэд эхний зам ашиглалтад орно гэж бид хүлээж байна” хэмээн зохион бүтээгчид мэдэгджээ.
Дахин боловсруулах боломжтой хуванцар зам бүтээх санаа 2015 оноос яригдаж Нидерландын компани АНУ-ын асфалтан замыг ийм хийцээр солих санал гаргаж байсан юм.

0 Сэтгэгдэл